“Орон сууцны холимог хороолол байгуулж, ялгаатай орлоготой хүмүүсийг нэг дор амьдруулъя”


1-р сарын 24
16 цаг 57 минут

“Орон сууцны холимог хороолол байгуулж, ялгаатай орлоготой хүмүүсийг нэг дор амьдруулъя”

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Бид бодит байдлаа сайн эгцэлж харах ёстой. Олон шилэн, өндөр барилгатай болсон. Тэгээд хөгжсөн үү гэвэл үгүй. Иргэндээ ээлгүй, иргэдээ бухимдуулсан өндөр өртөгтэй хот болчихсон. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний асуудал туйлдаа хүртэл дордсон. Нийслэлчүүдийн гол хүсэл мөрөөдөл нь чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах.

Нэг бүлэгт сурах хүүхдийн стандарт хэрээс хэтэрсэн. 60-аас дээш хүүхэдтэй анги ч байна. Энд эрх ашиг зөрчигдөж байгааг олон судалгаанд бичсэн. Ийм байдлаар эрх нь зөрчигдсөн 152 мянган хүүхэд байна. Хэчнээн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн бэ?

Сурагчдын амралт эхлэхээр түгжрэл алга болчхож байна. Тэгэхээр амраагаад бай гэсэн үг биш. Гэрийн ойр сургууль байх, тэр сургууль чанартай байх асуудал чухал байгаа юм” гэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Бидэнд чанартай боловсрол олгох боломж бүрдээгүй. Анги дүүргэлтийн норм хэтэрсэн, тухайн хороололдоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байна. Улаанбаатарт одоо байгаа сургуулиуд дээр нэмээд 51, дагуул хотод 72 нийт 123 сургуулийг шинээр бий болгосноор анги дүүргэлтийг 30 гэдэг тоонд барина.

Надад нэг ийм бодол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд холимог орон сууцны хороолол байгуулж, орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя. Тэр хүмүүсийг татахын тулд чанартай, хөтөлбөртэй сургуулиудыг тэнд байгуулъя. Жишээ нь “Газарчин” хотхон дотор Сингапурын 2000 ам.долларын хөтөлбөртэй сургууль байна. Энэ сургуулийн ТУЗ-ийн удирдлагуудыг энэ сарын 29-нд хүлээн авч уулзана. Энэ мэтчилэн хөтөлбөртэй сургуулиудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Сэлбэ, Баянхошуу, Шархадны төслүүд дээр оруулж ирж яагаад болохгүй гэж” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ч.Чулуунбат: Автобензиний дээжийг лабораторид шинжлэхэд стандартын шаардлага хангасан8 сар 27. 17:51Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үнэгүй сургалтын бүртгэл есдүгээр сарын 2-нд эхэлнэ8 сар 27. 17:50Германы нисэх буудлын хоёр ажилтан онгоцоор ирсэн шумуулд хазуулсны улмаас хумхаа өвчнөөр нас баржээ8 сар 27. 17:49Нэгдүгээр хорооллын арын замыг Бямба гарагийн шөнө хааж, засварлана8 сар 27. 17:46Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 100 км-ийг ашиглалтад орууллаа8 сар 27. 17:46Л.Оюун-Эрдэнэ 150 тэрбум ам.долларын усны төслийн тусгай элчээр томилогдлоо8 сар 27. 17:43Балба-Хятадын хилийн үерт сураггүй бологсдын тоо 1000 хүрчээ8 сар 27. 17:41Нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сурах бичиг, хөтөлбөрөөр хичээллэнэ8 сар 27. 17:372026.08.27: Шатахууны нийлүүлэлтийн мэдээлэл8 сар 27. 17:34Г.Ганболдод Монголын төр ямар өртэй гэж?8 сар 27. 11:43Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.