Ослоос жилийн дараа 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээв


1-р сарын 24
16 цаг 56 минут

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.

Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд өнөөдөр тендерийг нээж байна.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна.

Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм.

Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана” гэв.

Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй.

Цаашид уг барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргасан хэвээр байна гэдгийг тэрбээр мөн онцоллоо. 

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.