Б.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов


1-р сарын 24
16 цаг 54 минут

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2024 оны зургадугаар сарын 15-нд гарсан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь тус хэргийг үйлдсэн гэж буруутгагдсан.

Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, П.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэмээн гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Прокуророос П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Улмаар хэргийн шүүх хурал өчигдөр /2025.01.23/ болж, шүүхээс П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хэргээс шалтгаалан нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, сурталчилгааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ3 цаг 4 минутын өмнөС.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна3 цаг 5 минутын өмнөБНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна10 сар 5. 16:35Их-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана10 сар 5. 16:34Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь10 сар 5. 16:34Хахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ10 сар 5. 16:32Чухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно10 сар 5. 16:32С.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй10 сар 5. 16:30Грегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол10 сар 5. 16:28Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна10 сар 5. 16:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.