Украины дайны явцыг өөрчлөхийг НАТО-гийн орнуудад уриалав


1-р сарын 24
16 цаг 41 минут

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ялбал өрсөлдөгчдөө тогтоон барих НАТО-гийг чадавх бололцоог алдагдуулж, тэднийг сөрөн зогсоход илүү их хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай болно гэж НАТО-гийн тэргүүн Марк Рютте Давосын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.

 "Тиймээс Дональд Трампын зөв. Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэн даруй, эрс нэмэгдүүлэх ёстой" гэж тэрбээр хэлсэн байна. 

 Украинд үзүүлэх дэмжлэгийг багасгах биш харин нэмэгдүүлэх ёстой гэж М.Рютте онцлоод "Бид дайны явцыг өөрчлөх ёстой. XXI зуунд нэг улс нөгөө улс руу дайрч, колоничлохыг оролдохыг Барууны орнууд зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр хэлжээ.

 Украин улс ялагдах аваас НАТО "тогтоон барих чадавх нөөц бололцоогоо дахин бүрдүүлэхийн тулд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд шаардагдах мөнгөнөөс хамаагүй илүү үнэ төлөх хэрэгтэй болно" гэж М.Рютте мэдэгджээ. "Энэ бол хэдэн тэрбумаар биш хэдэн их наядаар хэмжигдэх хөрөнгө мөнгө юм" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга сануулав. 

М.Рюттегийн хэлснээр, НАТО одоогоор аюулгүй байгаа боловч батлан хамгаалахад зориулах зардлыг ДНБ-ий 2 хувьд хязгаарлах аваас 4-5 жилийн дараа өөрийгөө хамгаалж чадахгүй болно. "Хэдийгээр эвслийн орнууд ийм зорилт тавьсан боловч өнгөрсөн онд 32 орноос 23 нь л эл зорилтыг биелүүлсэн. Гэхдээ батлан хамгаалахад зориулах зардлыг ДНБ-ий 2 хувьд хүргэсэн нь ч хангалтгүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотон орнуудыг илүү их мөнгө зарцуулахыг шаардаж байгаа нь туйлын зөв" гэж Нидерландын Ерөнхий сайд асан Европын Холбоо дахь түншүүддээ хандан хэлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.