Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос 445.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ


1-р сарын 24
16 цаг 35 минут

Эрүүл  мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны  жилийн эцэст  2 034.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс  445.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд:

  • эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 2023 оныхоос 209.1 тэрбум төгрөг,
  • төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 72.1 тэрбум төгрөг,
  • төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 163.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зарлага 2024 оны жилийн эцэст 2073.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 521.7 тэрбум төгрөгөөр илүү байна. 

Тус сангийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдэхэд эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 2023 оны мөн үеийнхээс 47.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцэст эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3275.0 мянган хүн даатгуулсан  байна.  Нийт  даатгуулагчийн хувьд:

  • 2 291. 2 мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд,
  • 770. 9 мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд,
  • 212. 8 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд,

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРАГДАГЧИД /2024 оны  жилийн эцсийн байдлаар/ 

 

Эрүүл мэндийн даатгал: Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.

Даатгуулагч: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл  тогтмол  урьдчилан  төлж,  эрүүл  мэндийн  улмаас  учирч  болзошгүй  санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг хэлнэ.

Бусад  даатгуулагч: Эрүүл  мэндийн  даатгалын  шимтгэлээ  өөрөө  хариуцан  төлдөг,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.9-т зааснаас бусад даатгуулагчид орно.

Шимтгэлийг улсын төсвөөс хариуцах иргэд: 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ асарч буй эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтныг хамруулж ойлгоно.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл: Эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөр юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн  тусламж,  үйлчилгээний  багц: Даатгуулагчид  үзүүлэх  зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ, эмийн үнийн  хөнгөлөлтийг  багтаасан  эрүүл  мэндийн  цогц  тусламж,  үйлчилгээг оруулна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна9 сар 25. 18:23Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ9 сар 25. 18:21Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ9 сар 25. 18:20С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ9 сар 25. 18:19АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна9 сар 25. 18:17Монгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд9 сар 25. 18:16Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна9 сар 25. 18:15АТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ9 сар 25. 18:14Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.