Хогны уутан дотроос хоёр мянган жилийн өмнөх хөшөө олджээ


1-р сарын 23
17 цаг 30 минут

Гантиг чулуугаар эмэгтэй хүнийг дүрслэн сийлсэн 2000 гаруй жилийн настай хөшөө Грекийн Салоники хотын ойролцоо хог дээр хаягдсан байсныг олсон тухай цагдаагийн газраас лхагва гарагт мэдээлжээ.   

Грекийн хоёр дахь том хотоос холгүй орших Неои Эпиватес суурин дахь хогийн савны хажуугаас 80 см өндөр, толгойгүй хөшөөг нэгэн оршин суугч олсон байна. Хөшөөг орон нутгийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн бөгөөд олдворыг судлуулахаар археологичдод ханджээ. 

Цагдаа нарын мэдээлснээр, шинжээчид анхан шатны үнэлгээ хийсний дараа уг олдворыг эллинизмын эрин үед буюу МЭӨ 320-30 оны үед хамаарахыг тогтоосон байна. Тэр үед Македоны Александрын байлдан дагуулалтын дараа урлаг соёл цэцэглэн хөгжиж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.   

Хөшөөнд нэмэлт судалгаа хийхээр археологичдод илгээсэн байна. Үүний дараа хадгалах, судлах зорилгоор орон нутгийн музейд хүлээлгэн өгөх ажээ. Цагдаа нар хөшөөг хэн хаясныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгэн залууг хэсэг хугацаанд саатуулаад удалгүй сулласан байна. 

Эртний өв уламжлалаараа алдартай Грек улсад археологийн олдворууд санамсаргүй олдох нь түгээмэл тохиолддог бөгөөд ихэвчлэн барилга, дэд бүтцийн байгууламж барих явцад олддог байна. Өнгөрсөн 12 дугаар сард Афины ойролцоо байгалийн хийн хоолой тавьж байсан ажилчид Ромын үеийн Хермесийн хөшөөг олж байжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ3 цаг 40 минутын өмнөБагахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ3 цаг 41 минутын өмнөУНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ4 цаг 8 минутын өмнөДа хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв4 цаг 8 минутын өмнөТөв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ4 цаг 9 минутын өмнөКонгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ4 цаг 11 минутын өмнөОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.