2025 онд БНХАУ-д үйлдвэрлэл тэлэх хүлээлттэй холбоотойгоор суурь металлуудын үнэ өслөө


1-р сарын 2
15 цаг 10 минут

2025 онд БНХАУ-д үйлдвэрлэл тэлэх хүлээлттэй холбоотойгоор суурь металлуудын үнэ өслөө

БНХАУ-д худалдан авалтын менежерүүдийн индекс сүүлийн гурван сар дараалан 50 нэгжийн түвшинд хадгалагдав.

2025 оны арилжааны эхний өдөр аж үйлдвэрийн металлуудын  үнэ өсөлтийн бүсэд арилжааг хаалаа. Энэ онд БНХАУ-д үйлдвэрлэл тэлэхээс гадна Бээжингээс эдийн засгаа дэмжих багц арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байгааг сүүлийн судалгаа харуулсан байна.

Лондоны металлын биржид гуравдугаар сараас хойших доод цэгтээ хаагаад байсан зэсийн үнэ мягмар гарагт бага зэрэг буюу нэг хувиар өсжээ. Мөн цайр, никель, хөнгөн цагаан болон хар тугалганы үнэ өсөж арилжааг хаасан байна.

БНХАУ-д “Caixin” худалдан авалтын менежерүүдийн индекс гурван сар дараалан 50-иас дээш нэгжийн түвшинд хадгалагдлаа. Энэ нь металлын хэрэглээ өндөртэй тус улсын эдийн засаг бага багаар эргэн сэргэж байгааг харуулж байна.

Үүнээс гадна зургаан төрлийн металлын үзүүлэлтийг харуулдаг Лондоны металлын биржийн “lmex Index” 2024 оны сүүлийн арилжааны өдөр дөрвөн хувиар өсөв. Өнгөрсөн оны эцсээр нөөц буурч, уурхайнуудын нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор БНХАУ-д металлуудын эрэлт сулраад байсан юм.

Энэ оны хувьд таваарын хөрөнгө оруулагчид БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар эргэн сэргэх эсэх, мөн Дональд Трампын засаглалын үед үүсэж болзошгүй “Худалдааны дайн”-ы нөлөөнд анхаарлаа хандуулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:56БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.