Ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг дэмжих “LEVEL-UP хөтөлбөр”-ийн бэлтгэл ажил орон нутагт эхэллээ


12-р сарын 11
13 цаг 48 минут

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024-2030”, “Иргэдийн эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги”-ийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ажлын алба, Монголбанкны Олон нийтийн Санхүүгийн боловсролын төв, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв дадал, чадварт суралцахад нь сургууль, багш нарын үүрэг, оролцоо, манлайллыг дэмжих зорилготой “LEVEL-UP хөтөлбөрийн бэлтгэл ажлыг Говь-алтай,  Ховд аймгаас эхлүүллээ.

Энэ ажлын хүрээнд дээрх аймгуудад “СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ”-ыг 2024 оны 12 дугаар сарын 2-ноос 7-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын гол агуулга, зорилго нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох замаар ирээдүйд санхүүгийн зохистой шийдвэр гаргадаг, хуримтлалын ач холбогдлыг ойлгодог, эрсдэлийг үнэлэх чадвартай иргэдийг бий болгож төлөвшүүлэх, улмаар ерөнхий боловсролын сургууль, багш нарын ойлголтыг нэгтгэх, идэвхжүүлэх, дэмжин урамшуулах, ажлын байран дээрээ хөгжих, харилцан туршлага судлах боломжийг олгоход оршив. Илүү тодорхой хэлбэл, Говь-алтай, Ховд аймагт Level-UP хөтөлбөрт сонгогдсон ерөнхий боловсролын сургуулийн 30 багш, насан туршийн боловсролын суралцахуйн төв, арилжааны банкны 25 мэргэжилтнийг ахлах ангид сонгон судлах “Бизнес судлал” хичээлийн агуулгаар сургагч багшаар бэлтгэв.  Мөн ахлах ангийн нийт 2950 гаруй сурагчдыг Level-UP хөтөлбөрийг таниулах,  хувийн санхүүгээ удирдах, хувь хүний хөгжил сэдвээр сургалтад хамруулаа.

Ийнхүү сургагч багш бэлтгэх сургалтын хажуугаар тухайн орон нутгийн төрийн байгууллагын 70 гаруй ажилтан, Цагдаагийн байгууллагын 140 орчим алба хаагчдад “Хувь хүний санхүү”, “Зээл”, “Эдийн засгийн нөхцөл байдал” зэрэг сэдвийн хүрээнд холбогдох сургалтуудыг мөн амжилттай зохион байгууллаа.     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.