Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт буюу валютын төлбөртэй барааны импортын 5.1 сарын хэрэгцээг хангах түвшинд байна


12-р сарын 17
13 цаг 37 минут

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 4,960.2 сая ам.долларт хүрч, оны эхнээс 38.8 сая ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, тогтвортой хадгалагдлаа. Энэ нь манай орны валютын төлбөртэй импортын хэрэгцээний 5.1 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу Олон улсад түгээмэл ашиглагддаг нөөцийн хүрэлцээт байдлын 3 сарын импортын хэрэгцээний үзүүлэлтээс өндөр байна.

ГВУН-ийн түвшин ийнхүү тогтвортой хадгалагдахад экспортын орлогын өсөлт, Улаанбаатар хотын гадаад зах зээл дээр гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрийн орлого орж ирсэн нь шууд байдлаар эерэг нөлөө үзүүлсэн бол Монгол Улсын Засгийн газраас гадаад өрийн менежментийг хэрэгжүүлэх замаар эргэн төлөлтийн хуваарийг 2026 он хүртэл хойшлуулсан нь гадаад валютын нөөцөд үзүүлэх өрийн дарамтыг бууруулсан. 

Өнгөрсөн 3 дугаар сард гадаад валютын улсын нөөц 5,250 сая ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрснээс хойших хугацаанд макро эдийн засаг, гадаад секторын нөхцөл байдалтай уялдуулан Монголбанк болон Засгийн газар нь гадаад өрийн үлдэгдлийг шат дараатайгаар бууруулсны дараа ч нөөцийн хүрэлцээт байдал хангалттай түвшинд хадгалагдсан хэвээр байна. 

Гадаад валютын улсын нөөц нэмэгдсэнээр Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P болон Moody's агентлагуудаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг 1 шат ахиулсан. Цаашид гадаад секторын нөхцөл байдал, түүхий эдийн гадаад эрэлттэй уялдан гадаад валютын улсын нөөц үргэлжлэн тогтвортой өсөх боломжтой гэж үзэж байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ2025, 10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА2025, 10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ2025, 10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025, 9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2025, 9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог2025, 8 сар 21. 15:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.