Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар нэмэгджээ


12-р сарын 10
15 цаг 30 минут

Өнгөрсөн сард нийслэлд үхрийн цул мах дунджаар 1 кг нь 20357 төгрөг байжээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 32.3 хувиар, 2023 оны 11 дүгээр сарынхаас 12.9 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 26 төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг хэрэглээний сагсны нэрийн бараа, үйлчилгээнээс 2024 оны 11 дүгээр сард 105 бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сарынхаас нэмэгдэж, 44-ийнх нь үнэ буурчээ. Харин 255 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

 Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар нэмэгдэхэд, гурилын үнэ 3.9 хувиар, талх, нарийн боовны үнэ 6.2 хувиар, гоймонгийн үнэ 16.4 хувиар нөлөөлсөн байх жишээтэй. Тухайлбал, 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 11 дүгээр сард 2329 төгрөг болжээ. Энэ нь 2022 оны 11 дүгээр сарынхаас 14.7 хувиар нэмэгджээ. Гэхдээ 2023 оны 11 дүгээр сарынхаас 3.4 хувь, 2024 оны 10 дугаар сарынхаас 22 төгрөгөөр буурчээ.

 

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 11 дүгээр сард 2390 төгрөг болж, 2022 оны 11 дүгээр сараас хойш өөрчлөлтгүй байна.

Улаанбаатар хотын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувь
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.3 нэгж хувиар нөлөөлжээ

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгдсэн аж. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 1.7 хувиар нэмэгдсэн байна. Тэдгээрийг төрөл тус бүрээр болон бүсээр нь авч үзвэл:

  • Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.2 хувь,
  • Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 21.4 хувь,
  • Хангай болон Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.1 хувь,

Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 9.5 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 11 дүгээр сард 8.6 хувь байжээ. Харин 2024 оны 11 дүгээр сард 8.1 хувь болж, өсөлтийн хурд 2023 оны мөн үеийнхээс 0.5 нэгж хувиар буурчээ. Улсын инфляцад:

  • бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар,
  • мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4. 5 нэгж хувиар нөлөөлсөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 8.1 хувиар нэмэгдэхэд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь ),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сарынхаас 1.7 хувиар нэмэгдэхэд, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувийн нэмэгдэл нөлөөлсөн байна.

 

Инфляц 2024 оны 11 дүгээр сард 8.1 хувь гарсны 2.3 нэгж хувь нь импортын барааны үнийн нэмэлтээс шалтгаалжээ.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11 дүгээр сард Увс, Булган аймагт хамгийн бага буюу 5.3 хувиар, Ховд аймагт хамгийн их буюу 15.2 хувиар нэмэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна5 сар 30. 16:58"Говийн бүс дэх уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана"5 сар 30. 16:57Хандгайт, Баруун салаа зэрэг зуслангийн бүсээс 100 тарвага шилжүүлэн нутагшууллаа5 сар 30. 16:56Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо5 сар 30. 16:56Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна.5 сар 30. 16:55БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна5 сар 30. 16:50Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ5 сар 30. 16:49Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ5 сар 30. 16:49Хүүхдийн баяраар ТҮР ХААХ ЗАМУУД5 сар 30. 16:08Жөэль Рози: Нэг газрыг хэт хөгжүүлэн, жуулчдын даацыг хэтрүүлж, бусдын алдааг давтах хэрэггүй5 сар 30. 16:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 29. 15:24Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ5 сар 29. 15:23
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.