Ирэх сарын 1-нээс оношилгоонд ороогүй, торгуультай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй


11-р сарын 29
15 цаг 57 минут

Ирэх сарын 1-нээс оношилгоонд ороогүй, торгуультай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Өнгөрсөн сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159,038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99,229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408,684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231,397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар болжээ.

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй байна.

Хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.