Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын 13.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ


11-р сарын 25
17 цаг 10 минут

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр ээлжит мэдээллээ хийв. 

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 132 мянган үзлэг хийснээс 8800 орчим томуу, томуу төст өвчний тохиолдол  аж. Энэ нь нийт үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.3 хувиар өсжээ. Насаар нь ангилбал 0-1 ойтой хүүхдүүд 21.8, 2-4 ойтой хүүхдүүд 23.1, 5-9 насныхан 18.9 хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн түргэн тусламжийн төвд 11 мянга гаруй дуудлага ирсний 13.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй хүүхдийнх аж. Зөвхөн амралтын өдрүүдэд л гэхэд 3000 орчим хүүхэд амбулаториор үзүүлжээ. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас яаралтай тусламж дээр ажиллах хүний нөөцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. 

ЭХЭМҮТ-ийн Уушгины эмгэг судлалын эмч Б.Гүен хэлэхдээ, “Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвчлөх эрсдэлтэй. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх магадлал хүйтэн сэрүүний улиралд өндөр түвшинд очдог. Тэр дундаа 0-5 насны хавсарсан суурь эмгэгтэй, суурь өвчтэй хүүхдэд илүү хүнд тусдаг онцлогтой. Амьсгалын цочмог дутагдал үүсгэх, хоёр уушгинд хатгалгаа үүсэх, амьсгалын хямрал үүсгэх аюултай агаар дуслын замаар дамждаг халдвар юм. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тасагт 0-18 насны 66 хүүхэд уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Ирж байгаа хүүхдүүдээс харахад амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг зонхилж байна. 

Халдварын шинж тэмдэг нь, их халуурах, нус гоожих, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, булчин шөрмөс янгинах, сульдаж ядрах зэрэг юм. Гэрийн нөхцөлд ердийнхөөс илүү шингэн зүйл уулгах ёстой. Халуурч байгаа хүүхдийн хоолны дуршил буурдаг. Тиймээс халууныг нь буулгасны дараа хэвийн нөхцөлд иддэг байсан хэмжээгээр нь хооллохыг зөвлөе. Түргэн шингэхүйц шөлтэй хоол идүүлэхийг эрмэлзээрэй. Эрт унтуулж амраах хэрэгтэй” хэмээн зөвлөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.