АН: Улс төрийн намын тухай хуулийг мөрдөх хугацааг хойшлуулахгүй


11-р сарын 25
17 цаг 04 минут

АН: Улс төрийн намын тухай хуулийг мөрдөх хугацааг хойшлуулахгүй

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан юм.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар 2024.11.22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Тус бүлэг төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа гэв. Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд баталсан. Хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Гэвч уг хуулийн хэрэгжих хугацааг 2027 он хүртэл хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжсэнгүй.

Засгийн газраас хуулийн төслийг яаралтай горимоор оруулжээ.  

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө:

-Манай улсад сүүлийн 30 жилд болж бүтэхгүй олон асуудал байсан нь улс төрийн намтай холбоотой. Намуудад ил, далд санхүүжилт байна. Дотоод ардчилал байхгүй, авилга их байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй байна. Энэ бүхнийг залруулахын тулд Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Гэтэл хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сараас эхлүүлнэ гэв.

Бид энэ хуульд ихээхэн ач холбогдол өгч, ярилцлаа. Бүлгийн  хуралд 31 гишүүн оролцсоноос 18 гишүүн дэмжсэнгүй. Хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ.

Бид хуулийн дор амьдрах ёстой болохоос биш хуулийн дээр гарч, өөрсдөдөө хуулийг тааруулан засах ёсгүй. Улс төрийн намууд үлдсэн нэг сарын дотор дүрмээ өөрчилж амжихгүй. Иймд хугацааг хойшлуулах төслийг боловсруулжээ.

Хуулийг  нэг жил хагасын өмнө баталсан, хэрэгжих хугацааг тов тодорхой заасан. Намууд бүтэц, зохион байгуулалтаа шинэчилж амжихгүй бол хуулийн хэрэгжилтийг нэг сараар ч юм уу хойшлуулж болно. Гэтэл бүтэн хоёр жилээр сунгахыг эсэргүүцлээ. Хуулийн төсөл санаачлагчид хүндэтгэх тайлбар хэлээгүй. Хэн ч байсан хуулийг дагах үүрэгтэй. Намууд хамтарсан тул энэ хуулийг яасан ч яах вэ гэж болохгүй. Манай нам хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэв.          

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намууд санхүүчтэй болох, төрийн  аудитаар хянуулах үүрэг хүлээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.