Хүннү Эйр компани Япон улсын Кобе хот руу нислэг төлөвлөж байна


11-р сарын 21
17 цаг 15 минут

Open photo

Хүннү Эйр компани 2025 оны 6 сарын 19-ний өдрөөс эхлэн 09 сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Пүрэв, Ням гараг бүр Кобе хотын чиглэлд тогтмол нислэг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нислэгээр гадаадын иргэдийг Монгол Улсад аяллаар зочлон ирэх, монгол иргэдийг далайн эргийн аялалд харьцангуй хямд нөхцөлөөр аялах боломжийг нээж байна.

Хүннү Эйр компани нь Монгол улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” уриаг дэмжин олон улсын шинэ чиглэлүүд нээн, улс улсын аялал жуулчлалын агентуудыг холбох, аялал жуулчлалын шинэ урсгал нээх, нэмэгдүүлэх тал дээр бүхий л бололцоог ашиглан ажиллаж байгаадаа баяртай байна. Тус чиглэлийн тийзийг Япон улсын BSP болон Монгол улсын тийз борлуулах бүхий л агентуудаар дамжуулан борлуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна11 сар 20. 15:51Дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай11 сар 20. 15:49Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ11 сар 20. 15:49Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 15:48Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ11 сар 20. 15:48БНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 сар 20. 15:47Нийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ11 сар 20. 14:42Гар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай11 сар 20. 14:41Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.