"Реал" клуб нэг сая евро хандивлажээ


11-р сарын 1
21 цаг 21 минут

Испанид болсон үерт нэрвэгдсэн хүмүүст тусламж болгож нэг сая еврогийн хандив өргөж байгаагаа Мадридын “Реал” клуб мэдэгдлээ.  

 

“Реал багийн тусгай сан болон Улаан загалмай нийгэмлэг хамтран үерт нэрвэгдсэн хүмүүст зориулж хөрөнгө мөнгө цуглуулах аяныг өнөөдөр эхлүүллээ. Хүнд нөхцөлд байгаа олон гэр бүлд туслахын тулд нэг сая еврог “Реал” баг хандивлаж байна” гэж клубээс гаргасан мэдэгдэлд дурджээ.

 

Хүчтэй шуурга ба үерийн улмаас Испанид, ялангуяа Валенсиа мужид амиа алдсан хүмүүсийн тоо 150-иас давсан бөгөөд тус улсын засгийн газар гурван хоногийн гашуудал зарлажээ. Тус мужид 60 гаруй зам хаагдаад байна.  

 

Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо /RFEF/ хуваарь ёсоор Валенсиа мужид энэ долоо хоногт болох ёстой байсан хэд хэдэн тоглолтыг цуцалсны дотор маргааш болох Ла Лигийн 12 дахь тойргийн “Валенсиа”- “Реал” багуудын тоглолт оржээ. Ла Лигийн бусад тоглолт эхлэхийн өмнө үерт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тоглогчид, хөгжөөн дэмжигчид нэг минут дуугүй зогсоно. 

 

“Валенсиа” багт хагас хамгаалагчаар тоглож байсан Хосе Кастильехо байгалийн гамшигт өртөн амиа алджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!6 цаг 11 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв6 цаг 12 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана6 цаг 13 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв6 цаг 13 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно6 цаг 14 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно6 цаг 14 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой6 цаг 16 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв6 цаг 17 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?6 цаг 18 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.