Японд унадаг дугуйн хатуу дүрэм хэрэгжиж эхэлжээ


11-р сарын 1
21 цаг 18 минут

Японд Замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр унадаг дугуйн хөдөлгөөний зохицуулалт чангарч байна. 

 

Цагдаагийн ажилтнууд хатуу чанд дүрмийн талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа бөгөөд хууль зөрчигчдөд хариуцлага тооцно гэж мэдэгджээ.  

 

Ингэснээр анхаарал сарнисан үед дугуй унахыг хориглож байна. Тодруулбал, дугуй унаж явахдаа гар утас хэрэглэснээс үүдэн осол эсвэл аюултай нөхцөл байдал үүсгэсэн хүнд нэг жилийн хорих ял эсвэл 300 мянган иений /1980 орчим ам.доллар/ торгууль ногдуулахаар болжээ.

 

Түүнчлэн дугуй унаж байхдаа утсаар ярьсан эсвэл утсаа үзсэн дугуйчдад зургаан сар хүртэл хорих ял эсвэл 100 мянган иений /660 орчим ам.доллар/ торгууль ногдуулна. Энэ зөрчлийн хувьд аюултай нөхцөл байдал үүссэн эсэхээс үл хамааран шийтгэл хүлээлгэх ажээ.  

 

Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унасан тохиолдолд илүү хатуу шийтгэл хүлээлгэхээр болж байна. Унадаг дугуйчид өмнө нь жолоодох чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглээгүй тохиолдолд торгууль ногдуулдаггүй байсан юм. Тэгвэл шинэчлэгдсэн хуулийн дагуу шийтгэл ногдуулах босгыг амьсгал дахь спиртийн агууламж 0.15 миллиграмм байхаар тогтоожээ. Ийм зөрчил гаргасан хүмүүст 3 жил хүртэл хорих ял эсвэл 500 мянган иений /3300 орчим ам.доллар/ торгууль ногдуулна.

 

Мөн унадаг дугуйн дөрөө болон мотоцикл, мопедын хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг дугуйчин дөрөөгөөр нь унаж байгаа эсэхийг үл харгалзан мотоциклийн ангилалд оруулахаар болжээ.

 

Үндэсний цагдаагийн газрын мэдээллээр, энэ оны 1-9 дүгээр сарын хугацаанд унадаг дугуйтай холбоотой гэмтэж бэртэж, нас барсан 49 мянга гаруй осол гарсан байна. Үүний 126 нь “анхаарал сарнисан үедээ дугуй унасан” тохиолдол байжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ8 цаг 11 минутын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"8 цаг 11 минутын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ8 цаг 12 минутын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ8 цаг 12 минутын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ8 цаг 13 минутын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй8 цаг 13 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө8 цаг 16 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов8 цаг 16 минутын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно8 цаг 17 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 цаг 23 минутын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.