Европт хүлэмжийн хийн ялгарал 8 хувиар буурчээ


11-р сарын 1
21 цаг 11 минут

 Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд дахь хүлэмжийн хийн ялгарал 2023 онд 8 хувиар буурсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн ихээр багассан үзүүлэлт болсныг пүрэв гарагт танилцуулсан шинэ тайлан мэдээлэл харуулжээ. Гэхдээ тус холбоо уур амьсгалын амбицтай зорилтдоо хүрэхийн тулд цаг хугацаатай уралдан ажилласаар байна.

 

Европын Байгаль орчны асуудал эрхэлсэн агентлаг /EEA/ хүлэмжийн хийн ялгарал буурсныг гишүүн 27 улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. ЕХ нь уг хийн ялгарлын хэмжээгээр Энэтхэг, Хятад, АНУ-ын дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог.

 

“Хүлэмжийн хийн ялгарал буурсан нь нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээ өссөнөөс гадна Европ даяар эрчим хүчний хэрэглээ буурсантай холбоотой” гэж EEA-ийн мэдэгдэлд дурджээ. Европын Комисс үүнийг тайлбарлахдаа "Covid-19 цар тахлын нөлөөгөөр хүлэмжийн хийн ялгарал 9.8 хувиар буурсан 2020 оныг эс тооцвол сүүлийн хэдэн арван жилд бүртгэгдээгүй хамгийн их бууралт" гэж тодорхойлсон байна.

 

Нүүрсхүчлийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх ЕХ-ны зорилтыг хэрэгжүүлэх үйл явцыг удирдан чиглүүлж буй тус комисс “2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг дор хаяж 55 хувиар бууруулах амлалтад хүрэх боломж харагдаж байна” гэж мэдэгджээ. 2023 онд сэргээгдэх эрчим хүч нь ЕХ-ны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 44.7 хувийг (2022 онд 41.2 хувь байсан) бүрдүүлснээр тэргүүлэгч эх үүсвэр болсон бол олборлодог түлш 32.5 хувь, цөмийн эрчим хүч 22.8 хувиар удаалсан байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.