Үндэсний бөх: Их хааны цомыг хэн хүртэх вэ?!


10-р сарын 30
17 цаг 11 минут
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ Бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ жилээс эхлэн түрүүлсэн бөхөд "Их хааны цом"-ыг гардуулах гэнэ. Тэгвэл анхны цомын эзэн хэн байх вэ?
 
"Их хааны цом" гэдэг утгаараа өндөр цолтнууд бүгд л барилдах шинжтэй. Дархан аварга Н.Батсуурийн хувьд шинэ цолтойгоо хараахан зодоглоогүй байгаа. Энэ ч утгаараа түүнийг ирэх Их эзэн хааны барилдаанаар алдар цолоо анх удаагаа дуудуулж, анхны даваагаа авах болов уу гэж бөх сонирхогчид хүлээж байна. Түрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Харин П.Бүрэнтөгс аваргын тухайд амралтаа дуусгаж, өргөөний барилдаанд эргэн ирсэн. Эхний барилдаандаа доогуур даваанд унаж, хийгээ гаргах шиг.
 
Их хааны цом
 
Тэгвэл түрүүлж үзээгүй барилдаан тун цөөн үлдсэн О.Хангай аваргыг "Их хааны цом"-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэж байна. Өмнө нь үзүүрлэж, шөвгөрч байсан амжилтаа энэ удаад түрүүгээр ахиулж, "Их хааны цом"-ыг хүртсэн анхны бөх болно гэж олон хүн харж буй. Түүний хувьд намрын нээлтийн барилдаанд түрүүлснээсээ хойш барилдаагүй.
 
Мөн улсын арслан Ц.Бямба-Отгон намраас хойш барилдаан алгасаагүй. Нийслэлийн ойн барилдаанд тааруу барилдсаныг нь эс тооцвол зодоглосон барилдаан бүртээ дээгүүр амжилт үзүүлсэн. Энэ ч утгаараа түүнийг түрүү, үзүүрт харж байна. П.Бүрэнтөгс аварга шиг цацаа, залгиа ихтэй түүний унаж, давах нь түүний асуудал гэж буй.
 
Намрын нээлтийн барилдаанаас хойш улсын начин цолтнууд тунчиг өнгөтэй байгаа. Дурдвал, Н.Батчулуун, Б.Түвшинтөгс, Д.Амарсайхан нар тунчиг сайн байгаагаа харуулсан. Тэднээс гадна аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нарыг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн наадмаар цол ахих гээд дутуудсан тэд намраас эхлээд өнгөтэй барилдаж байна.
Ирэх Бямба гаригийн барилдаанд өнгөрсөн наадмаар цол ахисан бөхчүүд барилдах сурагтай. Энэ ч утгаараа чансаа өндөр, улсын цолтнууд олон барилдаан болох шинжтэй.
Та бүхэнд "Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдийг танилцуулъя. 
  • 2023 он: Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
  • 2021 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв.
  • 2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.
  • 2018 он: Улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв.
  • 2017 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв.
  • 2016 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв.
  • 2015 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.
  • 2014 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
  • 2012 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.