“Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулна


10-р сарын 29
17 цаг 48 минут

ОХУ-ын Буриад улс, Монгол Улсын эрх баригчид “Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо. 

 

Буриадын тэргүүн Алексей Цыденов, Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Адъяасүрэнгийн Даваажаргал нар Улаан-Үд хотноо болсон Орос, Хятад, Монгол гурван улсын аялал жуулчлалын газрын дарга нарын VIII уулзалтын үеэр эл асуудлыг хэлэлцэн тохиролцсон байна. 

 “Манай гурван улсын төрийн тэргүүн нар Ташкент хотноо уулзаж, “Цайны их зам”-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан билээ. Та бүхэнд ажлын хэсэг байгуулах саналыг тавьж байгаа бөгөөд ажлын хэсгийг удирдах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж байна. Энэ ажилд анхаарал хандуулж, Буриадын төлөөлөгчдийг томилохыг та бүхнээс хүсэж байна. “Цайны их зам” аялал жуулчлалын маршрутын төсөл хэрэгжиж эхэлснээр бусад чиглэлд хамтарсан ажил эхлэх болно” гэж Монголын төлөөлөгч хэлжээ.  

Буриадын тэргүүн уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус Бүгд найрамдах улсыг төлөөлөн Засгийн газрын орлогч дарга Иван Алхеев багтана гэдгийг онцолжээ.

 “Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын маршрутыг тогтоох ажил дуусах шатандаа орж байгаа юм. Замын-Үд-Алтанбулаг чиглэлийн замд аялагчдад ая тухтай амрах бүсийг нээхээр төлөвлөжээ. Мөн Орос-Монголын хилийн Буриадын Хиагтын шалган нэвтрүүлэх боомт 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд хоёр талын Монд-Ханхын шалган нэвтрүүлэх боомтыг Орос, Монголын хэлэлцээрийн дагуу шинэчилсний дараа үйл ажиллагааг нь олон талт хэлбэрт шилжүүлэх бөгөөд  Монголтой хил залгаа Буриадын Түнхэн аймгаар Орос, Монголын иргэд төдийгүй гуравдагч орны иргэд хилээр нэвтрэх боломжтой болох юм. Ингэснээр Улаан-Үд-Хөвсгөл нуур-Эрхүү чиглэлд аялал жуулчлал хөгжинө. 

 Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монголоос Буриадад 2023 оны мөн үеийнхээс 40 хувиар олон жуулчид ирсэн бол Монгол руу  200 мянга гаруй оросууд очсоны 80 хувь нь Улаан-Үд, Хиагтаар дамжин нэвтэрчээ. 

Орос, Хятад, Монгол улсууд XVIII зуунд Хятадаас Монгол, Сибирь, Уралаар, Волга мужаар дамжуулан Москва, Санкт-Петербург руу цай экспортлох зорилгоор бий болгосон худалдааны зам буюу "Цайны их зам"-ын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийг өмнө нь байгуулсан юм. Орос-Монголын хил дээрх Хиагт хот бол "Цайны их зам" дээрх "Ази руу чиглэсэн" гарц бөгөөд энэ хотод Оросын худалдааны замын хэсэг эхэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ8 цаг 56 минутын өмнөНөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудал өмнөх жилүүдэд ч удаа дараа хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр, нөөцийн махны үнэ өссөн, нөөц бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг асуудал үүнд нөлөөлсөн. Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч гэрээт компаниудын тооцоонд зөрүү гарсан, нөөцөлсөн гэх махны зарим хэсэг борлуулалтад гараагүй гэх асуудлыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл нийслэлээс 2027 оны нөөцийн мах бэлтгэлд нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн мах бэлтгэлийг нэг эх үүсвэрээс бус, арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийг гурван ангиллаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, арилжааны банкны зээлээр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Гуравдугаарт, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхээр тусгажээ. Эдгээр гурван эх үүсвэрээр бэлтгэгдэх маханд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, арилжааны банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна бондын эх үүсвэрээр мах бэлтгэх тохиолдолд ч арилжааны банкны зээлтэй дүйцүүлэн 12 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргажээ. Төсөвт тусгахаар санал өгсөн санхүүжилтийн задаргааг авч үзвэл, арилжааны банкны зээлийн эх үүсвэрт 6.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 7 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхэд 9.4 тэрбум төгрөг тусгахаар болсон байна. Харин үлдсэн 7.9 тэрбум төгрөг нь 2028 онд мах бэлтгэхтэй холбоотой аж. Тухайн онд ойролцоогоор 8000 тонн мах бэлтгэхээр төсөөлж байгаа бөгөөд мах бэлтгэлийг ес, аравдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүгийн хөнгөлөлтийг тусад нь тооцож, нийт 30.7 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар өгсөн мэдээллээр, энэ жил нийт 27 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцжээ. Үүнээс тавигдсан шаардлагыг хангасан 14 аж ахуйн нэгжтэй нийт 6000 гаруй тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Харин өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх чиглэлээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бондын эх үүсвэрээр мах бэлтгэх чиглэлд одоогоор нэг ч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэлийг гурван өөр санхүүжилтийн эх үүсвэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн ч бондын эх үүсвэрийн хүрээнд гэрээ байгуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм. Өмнөх жилүүдэд нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөцийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсэж, улмаар бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тооцоонд шалгалт хийх нөхцөл байдал бий болсон. Энэ удаад нийслэлээс нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.8 цаг 56 минутын өмнөӨмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ8 цаг 57 минутын өмнөҮндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно8 цаг 58 минутын өмнө"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ8 цаг 58 минутын өмнөМаргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 цаг 59 минутын өмнөМахны үнэ өсөж, манжингийн үнэ буурчээ8 цаг 59 минутын өмнөАжил хийдэг оюутан НДШ төлөхгүй байх боломжтой болно9 цагийн өмнөХууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина9 цаг 1 минутын өмнөХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХОЛБОГДОХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН БҮР БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ9 цаг 5 минутын өмнөГадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.