"Багшаар суралцаж буй суралцагчид 2,9 тэрбумын санхүүжилт олгосон"


10-р сарын 29
17 цаг 45 минут

"Багшаар суралцаж буй суралцагчид 2,9 тэрбумын санхүүжилт олгосон"

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.29/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам’’-тай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан байна. Асуулгыг хариуг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Тэрбээр, 2023-2024 оны хичээлийн жилд "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр 657 суралцагчид 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Харин суралцахыг хүсэгч магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх шаардлагын дагуу судалгаагаар 176 суралцагч хасагдсан.

Боловсролын өрөнхий хуулийн 12.10-д заасны дагуу орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш /хөрвөх/ 88 суралцагчид 155.4 сая төгрөгийн, багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн 680 суралцагчид /өндөр оноо/ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

Бакалаврын сургалтын багш мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт 1425 суралцагчид Боловсролын зээлийн сангаас 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын чиглэлээр магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг их сургуулиудад суралцаж байгаа 19 суралцагчид 22.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэж хариуллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн тавьсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан бэ гэсэн асуулгад Боловсролын сайд П.Наранбаяр, 2024 онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 105.3 тэрбум төгрөг зарцуулна гэв.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэг хэт өндөр шалгууртай учраас 176 хүүхэд хасагдсан байна. Энэ хэт явцуу байгаа бөгөөд багш, ажилтнуудын хувьд дэмжлэг биш ялгаварлал юм. Тиймээс  тасралтгүй 15 жил гэсэн зарим хатуу заалтыг хуулиас хасах талаар хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн юм. Тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, боловсролын салбарын хамгийн тулгамдсан асуудал бол багш нарын хомсдол. Тиймээс багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого чиглэх ёстой. Нэн тэргүүнд боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан бол нэг хүүхдийг нь хөнгөлттэй нөхцөлөөр сургаж байх шалгуурыг эргэн харж, өөрчлөхөөр хуулийн төслийг дэмжин хамтран ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.