Хавдрын сэжигтэй болон эмгэг өөрчлөлттэй 762 тохиолдол илэрчээ


10-р сарын 29
17 цаг 45 минут

Хиймэл оюун ухаанд суурилсан Монгол дахь цорын ганц “NURA” эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар 20,000 гаруй үйлчлүүлэгч эрт илрүүлгийн шинжилгээнд орсон байна.

Анхаарал татахуйц зарим үзүүлэлтээс дурдахад: Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр хавдрын сэжигтэй болон бусад эмгэг өөрчлөлттэй 762 тохиолдол илэрсэн бөгөөд онош тодруулахаар дараагийн шатлалын нарийвчилсан шинжилгээнд илгээгээд байна. 



“NURA” төвд үйлчлүүлсэн нийт хүмүүсийн 41% нь эрэгтэйчүүд, 59% нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 18-102 насны хүмүүс хамрагдсанаас нь дийлэнх хувийг 30-64 насныхан эзэлж байгаагаас харахад ид ажиллах насны залуучууд эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эрт илрүүлэгт тогтмол хамрагдах нь орчин үеийн амьдралын зөв зуршлын нэг бөгөөд өвдөөгүй байх үедээ өвчин үүсгэх хүчин зүйл өөрт байгаа эсэхийг эрт мэдсэнээр  амьдралын буруу хэв маягаа өөрчлөх, улмаар үүний үр дүнд өвдөхгүй байх боломжтой болох юм.

Нийт үйлчлүүлэгчдийн 60.1% нь дотор өөхлөлтийн хувь өндөр илэрч тэдгээрийн 56 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь бодисын солилцооны хам шинжийн өөрчлөлт илэрч, улмаар нас нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчлөлд өртөх магадлал ихсэх суурь болж байна.

Мөн чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэл эрэгтэй хүйсэнд давамгай байх хандлагатай байна. Түүнчлэн нийт үйлчлүүлэгчдийн 5.4 хувьд Чихрийн шижин илэрсэн байна.  


NURA төв нь зүрхний титэм судасны шохойжилтын үнэлгээг бага тунтай тодосгогч бодисгүй компьютер томографиар хийж байна. Уг шинжилгээ нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг титэм судасны 4 гол салаа тус бүрт шохойжилтын зэргийг үнэлдэг юм.

Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал буюу шигдээс үүсэх эрсдэлийг Agatstone оноо (Кальцийн оноо) ашиглан 5 зэргээр үнэлдэг. Зүрхний титэм судасны кальцийн оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой байдаг ба тус оноо нь 101 буюу түүнээс дээш гарсан тохиолдолд тухайн хүнд зүрхний титэм судасны нарийсал үүсэж зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг байна.

NURA төвийн шинжилгээнд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдээс зүрхний шигдээс болох эрсдэл дунд болон өндөр гарсан тохиолдол 461 байгаа ба үүнээс эрэгтэй 334, эмэгтэй 127 тохиолдол тус тус оношлогдож дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд хамрагдан зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна.


LUNIT хиймэл оюун ухааны тооцоололд суурилсан хөхний рентген зураг буюу маммографийн шинжилгээнд нийт 11,232 үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдсанаас 106 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрчээ.

LUNIT хиймэл оюун ухаанд суурилсан FUJIFILM AMULET INNOVALITY маммографийн аппаратын онцлог нь ТОМОСИНТЕЗ юм. Хөхний эгц 2, хажуу 2 зүслэгээр зургийг тус тус авч нэмэлтээр маш түргэн хугацаанд нарийн зүслэг давхар хийдэг. Ингэснээр хөхний эдтэй давхцаж харагдах, андуурагдах магадлалтай жижиг өөрчлөлтүүдийг нарийн зүслэгээр нягтлан, нарийвчлалтайгаар 150-400 зураг боловсруулан гаргадаг.

NURA төвд ашиглаж буй аппарат нь хөхний хэмжээ болон эдийн нягтралыг автоматаар үнэлж, хэр хэмжээтэй рентген туяаг өгөхийг тооцоолон бодох чадвартай. Түүнчлэн LUNIT хиймэл оюун ухаан хөхний хавдрыг эрт үед нь илрүүлэх 96 хувийн магадлалтай гэдгээрээ онцлог юм.



Зонхилон тохиолдох хавдрын илрүүлэгт:

Лабораторийн шинжилгээгээр:

  • Өндгөвчний хавдрын маркер өндөр 208,
  • Нойр булчирхайн хавдрын  маркер өндөр 245,
  • Түрүү булчирхайн хавдрын маркер өндөр 193 тохиолдол тус тус илэрсэн.


Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээгээр 907 өөрчлөлттэй тохиолдол оношлогдсон ба энэ нь нийт үйлчлүүлэгчдийн 4.45 хувийг эзэлж байна.



NURA төвийн 32 үзүүлэлттэй багц шинжилгээний хариу A, B, C, D гэсэн 4 үнэлгээгээр гардаг.

2024 онд NURA төв үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, илүү олон хүнд хүрч үйлчлэхийн тулд жилдээ 40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах хүчин чадалтай “NURA ЗАЙСАН” салбараа нээж үйлчлүүлэгчдээ хүлээн аваад байна.

NURA Төвийн давуу талууд:

  • Тав тухтай орчин,
  • Японы Омотенаши зарчимд суурилсан зочломтгой үйлчилгээ
  • Эрэгтэй эмэгтэй тусгай багц шинжилгээ
  • AI (Хиймэл оюун ) + Эмч хосолсон оношилгоо
  • 52 нүүр бүхий дэлгэрэнгүй хэвлэмэл тайлан болон дижитал эрүүл мэндийн тайлан
  • Шинжилгээний хариу A, B, C, D үнэлгээгээр гарах тул ойлгоход хялбар
  • Мэргэшсэн эмчийн дүгнэлт, зөвлөгөө

Та хиймэл оюунд суурилсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр 2-3 цагийн дотор түргэн шуурхай оношлуулаарай.

Цаг захиалах бол 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар бүртгэлээ үүсгээрэй.

Салбар 1 : ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт, NURA Гэрлүг салбар

Салбар 2: ХУД, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, NURA Зайсан салбар

Утас: 7588-7588

Сошиал  хаяг: NURA Mongolia

Веб сайт: www.nura.mn

 
 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ10 минут 37 секундын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.11 минут 6 секундын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ11 минут 50 секундын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа13 минут 46 секундын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ14 минут 40 секундын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ20 минут 15 секундын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг21 минут 5 секундын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно21 минут 46 секундын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна22 минут 3 секундын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна24 минут 18 секундын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв24 минут 51 секундын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ25 минут 23 секундын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.