Д.Гантулга мөнгөн медаль хүртэж, Б.Мөнхзаяа тусгай байр эзэлжээ


10-р сарын 29
17 цаг 42 минут

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчид Хятадын Чэндү болон Шанхай хотод болсон гүйлтэд амжилттай уралдлаа.

 

Тодруулбал, өчигдөр Хятадын Чэндүд болсон хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Д.Гантулга 1:05.07 цагийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болжээ. Уг тэмцээнд Зүүн Азийн бүсэд харьяалалтай долоон орны 80 тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин эх орноо төлөөлөв.

 

Тэгвэл Шанхайд зохион байгуулсан олон улсын марафоны 10 километрийн зайд 33.31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Б.Мөнхзаяа “Этиоп, Марокко зэрэг марафон гүйлтээр тэргүүлэгч 10 гаруй орны шилдэг 100 гаруй тамирчинтай өрсөлдөж, тусгай байрт шалгарлаа. Шулуун замын 10 километрийн зайд Монгол Улсын эмэгтэй тамирчдаас анхлан оролцсон учраас рекорд амжилт тогтоосон. Монгол Улсаас ганцаараа оролцсон” гэв. Нэг сарын өмнө Хөх хотын марафонд түрүүлсэн тэрбээр ирэх арванхоёрдугаар сард Шанхайн марафонд оролцохоор бэлтгэж байгаа нь энэ юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.