Хүнсний ногооны үнэ өсч, мах хямдарчээ


10-р сарын 28
15 цаг 13 минут

БАЯНЗҮРХ ЗАХАД ҮХРИЙН МАХ 15000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА 

Өнгөрөгч Баасан гаригийн байдлаар нийт зах худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байдал ажиглагдав. Хотын төвд байрлах "Баянзүрх" зах бусдаасаа харьцангуй үнэтэйд ордог гэнэ. Гэхдээ "Саруул" захын дэргэд хамаагүй хямд болохыг худалдагч бүсгүй онцлов.  Тус захад

  1. Үхрийн цул мах 15000 төгрөг
  2. Үхрийн гуяны цул мах 17500 төгрөг
  3. Хонины мах ястай болон цул мах 12-15 мянган төгрөг
  4. Адууны мах 12000 төгрөг
  5. Тэмээний мах 11000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол ямааны мах байсангүй.

Зарим худалдагчдийн хэлж буйгаар "Манайх угаасаа ямааны мах зардаггүй" гэсэн бол ямааны годрон өвчнөөс шалтгаалан ямааны махны нийлүүлэлт буурсан аж. Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлснээр тус халдварт өвчин нь долдугаар сарын эхээр Монголд бүртгэгдсэн. Уг өвчний тархалттай холбоотой 300 орчим малчин өрхөд судалгаа хийсэн бөгөөд А дансаар 74 орчим өрхийн 11 мянган ямааг устгалд оруулсан байна.

Ямааны годрон өвчин амьд ямаанаас нөгөөд халдварладаг. Нууц хугацаа урт, ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй өвчин.

Ямааны годрон өвчин зээрийн овгийн амьтнаас тархсан байж болзошгүй байгаа бөгөөд Дорноговь аймгийн Хатанбулаг сумд том голомт үүссэн. Бэлчээр, ус нэг өрхийг голомт нэг үздэг. Голомтын бүсэд байгаа бүх малыг шинжлэх боломжгүй байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2024 оны аравдугаар сарын 21-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулснаар:

  • Хонины ястай мах килограмм нь 986 төгрөгөөр буурсан
  • Үхрийн ястай мах 410 төгрөгөөр буурсан
  • Үхрийн цул мах 268 төгрөгөөр буурсан
  • Адууны ястай мах 21 төгрөгөөр буурсан
  • Харин ямааны ястай мах дангаараа 613 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

ТЭМЭЭНИЙ МАХ ХУДАЛДАН АВАХ ИРГЭД НЭМЭГДЖЭЭ

Хүйтний үе эхэлсэнтэй холбоотойгоор зах худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Худалдагчдийн хэлж буйгаар иргэд хонины махыг хамгийн их худалдан авдаг гэнэ. Түүнчлэн хямд үнэтэйг бодон тэмээний махны борлуулалт ч нэмэгдсэн аж. Учир нь махны лангуунд худалдаалах хамгийн хямд мах бол тэмээний мах буюу килограмм нь дунджаар 10-11 мянган төгрөг. Тэмээний мах найрлагын хувьд үхрийн махтай төстэй боловч цайвардуу, бүдүүвтэр ширхэгтэй, өөх нь шаргалдуу байх аж. Тэмээний мах худалдан авч буй иргэнээс махны амт чанарын талаар асуухад "Тэмээний мах бага зэргийн таана амтагдсан амттай. Бусад маханд нүүрс ус болон гликоген бараг байдаггүй бол тэмээний маханд бага зэргийн агуулагдаж байдаг. Энэ агууламжаараа бусад махаа бодвол хоол боловсруулах зам, ходоодонд шингэхэд ачаалал бага өгдөг" гэв. Харин өөр нэгэн иргэнээс асуухад "Хямд үнэтэй учир авч хэрэглээд сурсан" гэдгээ хэлж байлаа.

Зах худалдааний төвүүдэд махны үнэ буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй байгааг иргэд хэлж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 1.2-4 ХУВИАР ӨСӨВ

Тодруулбал нэг сарын өмнө 1100 төгрөгөөр худалдаалагдаж байсан төмс 1500 төгрөг болж өссөн аж. Нийслэлийн статистикийн газрын мэдээнээс харвал өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1362 төгрөг, монгол байцай 2278 төгрөг, монгол сонгино  3223 төгрөг, монгол лууван 2549, хүрэн манжин 2935 төгрөгийн дундаж үнэтэй байжээ. Харин энэ долоо хоногт хүнсний ногоо тус бүр 1.2-4 хувиар өссөн байна.

Харин“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4100 төгрөг, дээд зэрэг нь 3170 төгрөг, 1-р зэрэг нь 2351 төгрөг, 2-р зэрэг нь 1435 төгрөг байна. Түүнчлэн будаа 3500-4500 төгрөгийн үнэтэй байгаа бол орос өндөг 580 төгрөг, монгол өндөг 650 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.