Энэтхэгчүүдийг “цахим баривчилгаа”-ны залилангаас болгоомжлохыг уриалав


10-р сарын 28
15 цаг 13 минут

Энэтхэгчүүдийг “цахим баривчилгаа”-ны залилангаас болгоомжлохыг уриалав

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ард иргэдийг “цахим баривчилгаа” нэртэй залилангаас сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Тодруулбал сүүлийн үед Энэтхэгт залилан мэхлэгчид цагдаа, татварын албан хаагчийн дүрд хувиран дүрст дуудлага хийж, иргэдээс их хэмжээний мөнгө залилах тохиолдол их гарчээ.

Тэд хохирогчид руу видео дуудлага хийж, “цахим баривчилгаа” хийж буй нэрийн дор гэрээсээ гарахгүй, хэнтэй ч холбоо барьж болохгүй гэж шаарддаг аж.

Ерөнхий сайдын мэдээлснээр энэ төрлийн баривчилгаа нь Энэтхэгийн хуульд байхгүй бөгөөд ямар ч хүчний байгууллага иргэдээс дуудлагаар дамжуулан тэдний хувийн мэдээллийг асуухгүй гэв.

Харамсалтай нь иргэд энэ төрлийн хуулийн мэдлэг дутмаг учир ижил төстэй залилангийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Залилан хийсэн этгээдүүд цагдаагийн байгууллага, холбооны мөрдөн байцаах газартай ижил орчныг бүрдүүлж, тэдний дүрэмт хувцсыг өмсөөд хуурамч үнэмлэх үзүүлэн видео дуудлагаар холбогддог гэнэ. 

Иргэдийг хар тамхи гэх мэт хууль бус бараа бүхий илгээмж илгээх эсвэл хүлээн авах гэж байхад цагдаа нар түүнийг нь илрүүлсэн гэж сүрдүүлдэг аж. 

Иймд Нарендра Моди иргэддээ хандан гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд мөрдөх гурван алхмыг танилцуулжээ. Үүнд:

  • Тайван байж, сандрахгүй байх. Боломжтой бол дуудлагыг баримтжуулж авах,
  • Ямар ч Засгийн газрын байгууллага онлайнаар иргэдийг сүрдүүлэхгүй гэдгийг санах,
  • Үндэсний цахим тусламжийн утас руу залгаж арга хэмжээ авах, мөн гэмт хэргийн талаар цагдаад мэдээлэх.

Эх сурвалж: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04Хос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав11 сар 2. 15:03Эрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна11 сар 2. 15:02Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ11 сар 2. 15:01АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов11 сар 2. 14:59Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ11 сар 2. 14:59Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна11 сар 2. 14:58Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа11 сар 2. 14:58Өвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ11 сар 2. 14:5726 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.