Сайн чанарын агааржуулах хоолой ашигласнаар эрчим хүч хэмнэх боломжтой


10-р сарын 28
15 цаг 05 минут

Орчин үед хүмүүс албан тасалгаа, ахуйн орчны агаарын чанарт онцгой анхаарал хандуулах болсон.  Гэвч дотоод орчны агаар сэлгэлтийг сайжруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгохын тулд зайлшгүй чанартай агааржуулах хоолой ашиглах ёстой гэдгийг төдийлөн мэддэггүй. Тодруулбал, барилгын агааржуулалтын систем сайн ажиллах гол үндэс нь чанартай агааржуулах хоолой суурилуулах явдал юм.

Агааржуулах хоолой нь барилгын дотоод агаарын урсгалыг зохицуулах замаар халаах, хөргөх, агаар сэлгэх үүрэг гүйцэтгэдэг. Гэвч чанаргүй түүхий эдээр хийсэн агааржуулалтын хоолой ашиглах, суурилуулалтын алдаа гаргах зэргээс шалтгаалан эрчим хүчний зарцуулалт нэмэгдэж, дотоод орчны агаар сэлгэлт мууддаг байна.

Яагаад агааржуулах хоолойн чанарт анхаарал хандуулах ёстой вэ?

  • Дотоод орчны агаарын чанарыг хадгалах: Чанартай агааржуулалтын хоолой нь дотоод орчин дахь хортой нэгдэл, чийг, харшил үүсгэгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг цэвэрлэн, эрүүл орчныг бүрдүүлдэг. ДЭМБ-аас дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчний улмаас жилд 4.3 сая хүн нас бардаг гэж мэдээлжээ.
  • Эрчим хүчний хэмнэлт: АНУ-ын Эрчим Хүчний Яамны мэдээлснээр, буруу суурилуулсан эсвэл арчилгаа хангалтгүй хоолойнууд нь халаалт, хөргөлтийн үед ашиглагддаг эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг 30%-иар бууруулдаг аж.
  • Тав тух: Загвар болон суурилуулалтын алдаатай хоолой нь дотоод орчны температурын тэнцвэрийг алдагдуулдаг. Чанартай, зөв суурилуулсан агааржуулалтын систем нь оршин суугчдын тав тухыг хангаж, агаар сэлгэлтийн системийн ачааллыг бууруулдаг байна.

Харин “МАК Евро Венти” үйлдвэр эдгээр шаардлагуудад нийцсэн, өндөр чанарын дөрвөлжин  болон дугариг агааржуулах хоолой үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь   агааржуулалтын хоолойн бат бөх байдал, даралт авах чадвар, битүүмжлэл, дагалдах хэрэгслүүдэд тавигдах EN Евро стандартуудыг бүрэн хангасан аж. Энэхүү үйлдвэр ХБНГУ-ын Spiro international, Швейцарын Schroder компанийн бүрэн болон хагас автомат төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Түүнчлэн бүрэн цайрдсан, ган материалаар үйлдвэрлэсэн агааржуулалтын хоолой нь уушгины өвчлөлийн томоохон шалтгаан болох хөгц, мөөгөнцөр, бактери дотоод орчинд үржихээс сэргийлдэг юм байна. Европ стандартын автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг хүнээс шалтгаалах хүлцэх алдаагүй агааржуулах хоолой нь хэрэглэгчдэд дараах давуу талыг  бий болгож байгаа юм. Үүнд:

  • Битүүмж маш сайн, агаар сийгэлт байхгүй
  • Дуу чимээ хамгийн бага
  • Эдэлгээ удаан
  • Чийгт тэсвэртэй, зэврэхгүй
  • Өнгө үзэмж цэвэрхэн
  • Хүлцэх алдаа хамгийн бага
  • Хэмжээсийн өргөн сонголттой

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна9 сар 25. 18:23Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ9 сар 25. 18:21Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ9 сар 25. 18:20С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ9 сар 25. 18:19АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна9 сар 25. 18:17Монгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд9 сар 25. 18:16Малчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна9 сар 25. 18:15АТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ9 сар 25. 18:14Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.