Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амь орох уу?


10-р сарын 25
15 цаг 39 минут

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл амь орох уу?

Эрчим хүчний төслүүд олон жил дамнан үргэжилдэг онцлогтой. Монголын эрчим хүчний салбарт сэргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар 1964 онд анх ярьж эхэлсэн түүхтэй. Анх 1991 онд энэ тухай  шийдвэр гарч байсан юм. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй.

Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л амжилтгүй болсон гэж хэлж болно.

Үүний дараагаар 2018 онд батласан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт" стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ.

Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.

2025 онд Засгийн газар хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 4.2 их наяд, орон нутгийн хөрөнгө оруулалт 1.8 их наяд төгрөг байна. Үүний 8 хувийг эрчим хүчний салбарт буюу эх үүсвэр, хүчин чадлыг нэмэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг салбараар нь харвал зам тээвэрт хамгийн их, дэд бүтэц орон сууцжуулалт, эрчим хүчний төсөлд мөн тооны мөнгө хуваарилахаар тооцжээ. Дээр дурдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд нийт 3.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2032 онд хүртэл хэрэгжүүлэхээр тооцжээ.

ЭНЭ ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД

№

Төслийн нэр  

Хугацаа

Хэмжээ

Төрийн өмчит компани

Хувийн хэвшлээс оруулах дүн  

Гадаад зээл

Нийт хөрөнгө оруулалт

1 Таван толгойн 450 МВТ-ын дулааны цахилгаан станц 2024-2028 460 тэрбум төгрөг

690 тэрбум төгрөг оруулсан.

1.6 их наяд төгрөг   2.3 их наяд төгрөг
2 Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц 2021-2028 100 тэрбум төгрөг     855 тэрбум төгрөг (БНХАУ-аас авна) 855 тэрбум төгрөг
3 Эгийн голын 310 МВТ-ын усан цахилгаан станц 2024-2032  

3.7 их наяд төгрөг (төр, хувийн хэвшлийн түншлэл)

    3.7 их наяд төгрөг
4 Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр 2024-2028 20 тэрбум төгрөг     211 тэрбум төгрөг 1.3 их наяд төгрөг
5 Арван аймагт ДЦС барих 2023-2025         БНСУ-ын Экзим банкны 110 сая ам.долларын зээл
6 III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулах     Санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас гаргана. 743 тэрбум төгрөг

Монголын талын хөрөнгө оруулалт 5 хувиас хэтрэхгүй нөхцөлтэй.

  1.3 тэрбум еврогийн зээл- ОХУ-аас 2хувийн хүүтэй авна.  Эргэн төлөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа5 жил 4.8 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум евро
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.