Вьетнам улс "BRICS"-т элсч магадгүй


10-р сарын 25
15 цаг 37 минут

Вьетнам улс "BRICS"-т элсч магадгүй

Вьетнам улс энэ жил анх удаа "BRICS"-ын чуулганд оролцжээ. Энэ үеэр тус улсын ерөнхий сайд Фам Мин Чин Орос, Хятадын удирдагчидтай уулзсан боловч "BRICS"-т элсэх сонирхолтой байна гэж ам нээгээгүй. Хэрвээ Вьетнам улс бүлэгт элсвэл Орос, Хятадтай харилцаагаа зузааруулах ч гэлээ АНУ-тай харилцах харилцаа нь доголдох магадлалтай.

Вьетнамын засгийн газрын мэдэгдэлд "Бүлгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, бүх нийтэд ээлтэй сайн сайхан ертөнцийг байгуулах санаагаа хэрэгжүүлэхэд Вьетнам бэлэн байгааг ерөнхий сайд Чин нотоллоо" гэжээ.

Дээд хэмжээний уулзалт эхлэхээс гурав хоногийн өмнө "Вьетнам улс бүлэгт элсэх сонирхолтой байгаа ч хугацаа нь тодорхойгүй байна" гэж тус улсын албаны эх сурвалж мэдээлж байжээ. "BRICS"-ын гишүүн орны нэр нь үл мэдэгдэх эх сурвалж ч бас үүнтэй ижил төстэй мэдэгдэл хийсэн. Уулзалтын эцсийн тунхаглалд гишүүд "Түнш орны ангилал"-ыг дэмжсэн гэх боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Бүлэгт элсэх хүсэлтэй 30 гаруй улс байгааг Путин мэдэгдсэн. Гэхдээ ямар нөхцөл болзолтой нь тодорхойгүй.

Дашрамд дурдахад, Вьетнам улс хэдийнэ "BRICS"-ын гишүүн орнуудтай хүчтэй харилцаатай. ОХУ нь түүхийн туршид Вьетнамын шилдэг зэвсэг нийлүүлэгч байсан бол Хятадтай эдийн засгийн хувьд түншилдэг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.