"Coca-Cola" компанийн ундааг Австриас эргүүлэн татна


10-р сарын 25
14 цаг 28 минут

Америкийн "Coca-Cola" компани Австриас 28 сая лонх ундаагаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ. Ундаануудад нь төмрийн үртэс байж болзошгүй гэх болгоомжлолын улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

 Ундаа үйлдвэрлэгчийн мэдэгдсэнээр, 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд хугацаа нь дуусах “Coke”, “Fanta”, “Sprite”, “MezzoMix” ундаануудыг эргүүлэн татах ажээ. 

Хагас литрийн савлагаатай ундаануудад “үйлдвэрлэлийн техникийн алдааны улмаас маш хязгаарлагдмал хэмжээний” төмрийн үртэс агуулагдаж байж болзошгүйг гэж тус компани мэдэгджээ. Түүнчлэн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тул тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. 

"Coca-Cola" Австрийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд зөвхөн хагас литрийн савлагаатай ундаануудад л хамаатай ажээ. Хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг Австрийн хүнсний жижиглэн худалдааны цэгүүдэд буцаан өгч, худалдан авсан төлбөрийн баримт байхгүй тохиолдолд ч төлбөрөө буцаан авах боломжтой байна. 

"Coca-Cola" ийм үйл явдалд болсонд харамсаж, хүндрэл чирэгдэл учруулсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Дээр дурдсан ундаанууд бүгд зарагдаагүй байгаа бөгөөд ихэнх нь компанийн байр эсвэл жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн агуулахад байж магадгүй гэдгийг мөн компанийн мэдэгдэлд дурджээ. 

Венийн Зах зээлийн асуудал эрхэлсэн газрын 80 байцаагч ундаануудыг лангуун дээрээс эргүүлэн татах ажилд хяналт тавьж эхэлсэн гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч Александр Хенгл хэлээд, энэ ажил ойрын хэдэн долоо хоногийн дотор дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.