21 аймгийн ойн инженер, ойжуулалтын мэргэжилтнүүд туршлага судаллаа


10-р сарын 25
14 цаг 10 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюутолгой” компани, Ойн газартай хамтран “Хангай бүсийн ойжуулалт” туршлага судлах аяллыг 21 аймгийн сум болон сум дундын ойн ангийн албан хагчдад зориулан зохион байгуулжээ.


Сургалтад 21 аймгийн 40 гаруй сум дундын Ой ангийн инженер, ойжуулалтын мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн 90 гаруй төлөөлөгч хамрагдсан байна. Оролцогчид аяллын хугацаанд Сэлэнгэ аймгийн  Шаамар, Сүхбаатар сум, Бугант тосгон, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй “Бугант нандин”, “Мандан баясах”, “Ой баясах” компанийн мод үржүүлгийн талбайг үзэж туршлага судлах, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн талбайн үйл ажиллагаатай танилцсан байна.

 Уг төсөл нь 2026 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хүрээнд мод үржүүлж, 630 га газрыг ойжуулна. Төслийн багийнхан ойжуулсан талбайгаа 2026 онд Ерөө сумынхаа Сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх юм байна. Монгол Улсынхаа мод үржүүлгийн салбарт Солонгосын туршлага, технологийг нэвтрүүлж буй бөгөөд газар хагалах, үр суулгахаас эхлээд усалгаа хийх зэрэг мод тарьж, ургуулах хүртэл бүх шатанд хүний хөдөлмөр хөнгөвчилж, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдийг төслийн хүрээнд Солонгосоос хангажээ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдээр хангах чиглэлд төрийн бодлого чиглэж, энэ салбарт гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлжээ.

 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.