Батлан ​​хамгаалах салбарын анхны "бүрэн хэмжээний" гэрээг Их Британи, Герман улсууд байгууллаа


10-р сарын 24
17 цаг 20 минут

 Их Британи, Герман улсууд лхагва гарагт батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад цэргийн сургууль хийхэд хамтран ажиллах үүрэг хүлээлээ. Түүнчлэн Украины дайн улам хурцдаж болзошгүй байгаа энэ үед Европын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

 

Уг гэрээнд талууд одоо байгаа пуужингийн системүүдээс, тодруулбал, Их Британиас Украинд нийлүүлсэн “Storm Shadow” системээс илүү өндөр нарийвчлалтай, холын тусгалтай шинэ зэвсэг бүтээх талаар тусгасан байна. 

 

Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили мэдэгдэхдээ, талуудын гарын үсэг зурсан гэрээ нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны анхны бүрэн хэмжээний хэлэлцээр болж байгааг онцлон тэмдэглэв.

 

Гэрээний нөхцөлийн дагуу, Германы тал Атлантын далайн хойд хэсгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн тулд Шотландад нисэх онгоцуудаа байрлуулах ажээ. Талууд мөн цэргийн тээврийн хэрэгслүүд болон нисгэгчгүй онгоцууд үйлдвэрлэхэд, түүнчлэн Германы “Sea King” нисдэг тэргийг орчин үеийн пуужингийн системээр тоноглоход хамтран ажиллана. 

 

Герман, Европ дахь цэргийн техник, зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох “Rheinmetall” компани шинэ үйлдвэр байгуулж, 400 ажлын байрыг шинээр бий болгох бөгөөд 10 жилийн хугацаанд Их Британид их бууны гол төмөр үйлдвэрлэгч анхны компани болох аж. 

 

Европын холбоотнууд Европын аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой гэж Ж.Хили онцлон тэмдэглээд, Их Британи улс "НАТО хамгийн түрүүнд" гэдэг зарчмыг баримталж байгааг дурджээ. "Илүү аюултай болж буй дэлхий ертөнцөд холбоотнууд бол бидний стратегийн хүч бөгөөд бид хамтдаа илүү ихийг хийх ёстой" гэж Их Британийн сайд хэлсэн байна. 

 

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэхдээ, хоёр талын аюулгүй байдлын асуудлаар Их Британи, Герман улсуудын аль алинтай нь гэрээ байгуулаад байгаа Франц улс эл шинэ гэрээг дэмжиж байгааг онцолсон байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.