Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав


10-р сарын 24
17 цаг 18 минут

Туркийн нийслэл Анкара хот дахь төрийн мэдлийн “Turkish Aerospace Industries” компанийн байгууламжуудыг онилон террорист халдлага үйлдсэний улмаас энгийн иргэд амь эрсэдсэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эмгэнэл илэрхийлжээ.

 

“Бид холбогдох мэдээллийг хүлээж байгаа бөгөөд энгийн иргэд амь эрсэдсэн энэ халдлагыг зэмлэн буруушааж байна. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст бүрэн эдгэрэхийг хүсье” гэж А.Гутерришийн нэрийн өмнөөс НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгдсэн байна.

 

Халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдэгджээ. Тэрбээр хоёр террористыг аюулгүй болгосон гэдгийг нэмж дурдаад, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг олон нийтэд уриалжээ.

 

Аюулаас хамгаалах хүчнийхэн, гал сөнөөгчид, эмнэлгийн ажилтнуудыг халдлага болсон газар луу илгээсэн байна. Батлан ​​хамгаалахын компанийн ажилтнуудад аюулгүй байдлын үүднээс хоргодох байранд очих чиглэл өгсөн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ. Анкарагийн прокурорууд террорист халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.