Германд төрөлт огцом буурчээ


10-р сарын 24
17 цаг 16 минут

Германд төрөлтийн түвшин огцом буурсныг тус улсын Эдийн засгийн судалгааны Ifo хүрээлэнгээс лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа. Германы зүүн нутгийн мужуудад энэ үзүүлэлт хамгийн их буурчээ.  

 

Эдийн засгийн судалгааны чиглэлээр тэргүүлэгч тус төвийн судлаачид төрөлт буурч байгааг "COVID-19" цар тахал, Украины дайн зэрэг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарласан байна. Мөн инфляцын түвшин өндөр байгаа нь “залуу гэр бүлүүдийг хүүхэдтэй болохоо түр хугацаагаар хойшлуулахад хүргэж байна” гэж Ifo-гийн судлаач Йоахим Рагниц ярилаа.

 

Тодруулбал, 2022, 2023 онд урьдчилан таамаглаж байснаас ойролцоогоор 80 мянгаар цөөн хүүхэд төрсөн гэж тэрбээр хэлжээ. Й.Рагниц бол Германы зүүн нутгийг хариуцсан хүн ам зүйн өөрчлөлтийн мэргэжилтэн юм. Түүний хэлснээр, сүүлийн гурван жилд төрөлтийн түвшин асар их өөрчлөгдсөн байна.

 

Төрөлтийн түвшин бол эмэгтэй хүний ​​амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо юм. 2021 онд нэг эмэгтэйд 1.58 хүүхэд ногдож байсан бол одоо 1.35 болж буурчээ. Улсын хэмжээнд 2023 онд 693 мянган хүүхэд шинээр мэндэлсэн нь 2021 онд төрсөн хүүхдүүдээс 13 орчим хувиар бага байсан бол зүүн нутгийн мужуудад төрөлт 17.5 хувиар буурчээ.

 

Гэр бүл төлөвлөлтөд байнгын эсвэл түр зуурын өөрчлөлт орсон эсэхийг одоогоор мэдэх боломжгүй байна гэж судлаачид хэлсэн байна. 2011-2016 онуудад Германд төрөлтийн түвшин 1.39-аас 1.59 болж өсөж байсан нь зарим талаар хүүхэдтэй гэр бүлүүдийн нөхцөл сайжирсан, мөн олон хүүхэд төрүүлдэг цагаач гэр бүлүүд ирсэнтэй холбоотой байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.