Атлантын далайн урсгал өөрчлөгдөж байгаа талаар анхааруулжээ


10-р сарын 24
17 цаг 15 минут

 Дэлхийн дулаарлаас үүдэн Атлантын далайн урсгалд томоохон өөрчлөлт гарахаас урьдчилан сэргийлэхийг уур амьсгалын чиглэлээр судалгаа хийдэг 40 гаруй эрдэмтэн Скандинавын орнуудын сайд нарт уриалжээ. Ийм өөрчлөлт нь цаг агаарын төлөв байдлыг огцом өөрчилж, экосистемийг сүйтгэж болзошгүй байна.

 

Эрдэмтдийн үзэж буйгаар, Хойд Атлантын далай руу бүлээн усыг зөөвөрлөж, Европыг зөөлөн уур амьсгалтай болгож өгдөг Атлантын далайн урсгалын систем сүйдэх нь Арктикийн бүс болон бусад орны хүмүүсийн амьдрах нөхцөлийг эрсдэлд оруулж болзошгүй ажээ.

 

“Далайн урсгалын ийм өөрчлөлт нь ялангуяа Скандинавын орнууд төдийгүй дэлхийн бусад хэсэгт сүйрлийн, эргэлт буцалтгүй нөлөө үзүүлнэ” гэж эрдэмтэд Дани, Швед зэрэг таван улсаас бүрддэг Скандинавын орнуудын Сайд нарын зөвлөлд илгээсэн захидалдаа дурджээ. 

 

Уг захидалд мөн дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг уриалсан арга хэмжээнүүдийг авахыг зөвлөлд хандан уриалжээ. Өмнө нь хийсэн судалгаануудаар Атлантын далайн урсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг маш дутуу үнэлсэн гэдгийг эрдэмтэд онцлоод, ойрын хэдэн арван жилд түүнээс сэргийлэх боломж байгааг дурдсан байна.

 

Захидалд гарын үсэг зурсан Копенхагены их сургуулийн профессор Питер Дитлевсен хэлэхдээ, хэрэв Их Британи, Ирланд улсууд Норвегийн хойд хэсэг шиг болбол энэ нь асар их үр дагавартай гээд, бидний тогтоосноор магадлал тийм ч бага биш байна гэлээ. “Энэ бол амархан дасан зохицож чадах зүйл биш” гэж тэрбээр нэмж хэлжээ.

 

Далайн урсгалын систем сүйдвэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст илүү хүйтэн болж, Атлантын далайн түвшин нэмэгдэж, Европ, Хойд Америкт унах хур тунадасын хэмжээ багасаж, Өмнөд Америк, Африкт борооны улирал өөрчлөгдөнө гэж Их Британийн Цаг уурын албанаас мэдээлсэн байна.

 

Олон улсын валютын сангийн мэдээлснээр, 2022 онд дэлхийн олборлодог түлшний татаас долоон их наяд ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Ийм татаас нь уур амьсгалын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх найдвартай хүчин чармайлт байхгүйг харуулж байна гэж Германы Потсдам дахь Уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн профессор Стефан Рахмсторф хэлсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.