Ханнэс Такаш: Бид сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулж, санхүүжүүлэхэд бэлэн байна


10-р сарын 24
17 цаг 15 минут

 Монгол дахь Монгол-Америкийн Худалдааны танхим (АмЧам) намрын, ээлжит уулзалтаа “Эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдвээр өнөөдөр “Блью Скай” зочид буудалд хийв.

Монгол Улсад эрчим хүчний шилжилтийн гол хөдөлгүүр, хөшүүрэг нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж, нэмэгдүүлэх явдал гэдэгт уулзалтад оролцогч нар санал нэг байв. Харин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг дээр төвлөрч, энэ талаар салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Тэгвэл хөрөнгө оруулах ямар боломжууд байна гэдгийг өнөөдөр голлон хэлэлцэв.

 

 

 

АХБ-ны суурин төлөөлөгч, улс хариуцсан захирал Шэннон Коулин хэлэхдээ, “Эрчим хүчний эх үүсвэр, нөөц багатай улс орнуудыг бодвол Монгол Улсад аль аль нь байгаа гэдэг утгаар сэргээгдэх эрчим хүч хөгжих боломж их байна. Зүүн өмнөд Азийг хангах зах зээл нь ч бий. Гол нь энэ салбарыг хөгжүүлэх талаар гарах шийдвэр удаан байна” гэв.

 

Сэргээгдэх эрчим хүчний салбар Монголд төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаагаар хөгжих боломжтойг тэрбээр тодотгоод, ингэхийн тулд төр, засгийн алсыг харсан бодлого, төлөвлөлт чухал байгааг онцоллоо. Хувийн хэвшлийг хөнгөлөлттэй зээл, Засгийн газрын баталгаа гаргах, ногоон зээлийн зарчмыг хэрэгжүүлэх зэрэг хөшүүрэг аргаар дэмжвэл энэ салбарт хөрөнгө орох боломжтой, цаашид үнэ тариф ч өрсөлдөөнөөр буурна. Мөн шинэ технологи нэвтрүүлэх нь чухал гээд АХБ-наас хэрэгжүүлж буй цахилгаан эрчим хүч хуримтлуулах баттерейн станцаар жишээ татсан юм.

 

 

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний салбарын эх үүсвэрийг аль болох олон болгож, төрөлжүүлж, нүүрснээс шилжихэд анхаарч байна. Гэхдээ энэ бол нэг өдөр шийдчих зүйл биш. Салбарын үнэ тарифыг чөлөөлөх, бодит өртөгийг гаргаж тогтоон өрсөлдүүлэх, ус, нар, салхины гээд цаашид эрчим хүчний аль эх үүсвэрийг чухалчлан барьж явах, шугам сүлжээг шинэчлэх гээд шийдэх, дэс дараатай хийж хэрэгжүүлэх зүйл их байна гэв.


Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь захирал Ханнэс Такаш хэлэхдээ, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд юуны өмнө энэ салбарын эрх зүйн орчинг тогтвортой бүрдүүлвэл үр дүнтэй хэрэгжинэ гээд энд Укбекистан улсын жишээг дурдлаа.

Тэрбээр, бид Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулж, санхүүжүүлэхэд бэлэн байна. Яагаад гэвэл энэ нь эрчим хүчний уламжлалт аргуудыг халж, байгаль орчинг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.