“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


10-р сарын 24
17 цаг 13 минут

Нэгдсэн Үндэстний Байгууллаг (НҮБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт чиглүүлэгч нь Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Баясгалан байсан юм. Харин:

  • Хэльмут Рудольф Кулитц, /Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
  • Г.Лхамсүрэн, /“Ай Си Ти Групп” ХК-ийн Үүсгэн байгуулагч, захирал/
  • Х.Амаржаргал, /Рио Тинто Монголын Гүйцэтгэх захирал/
  • Лин Цао, НҮБ-ын /Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч/
  • Н. Сэргэлэн, /Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлын орлогч/ зэрэг хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.

Рио Тинто Монголын Гүйцэтгэх захирал Х.Амаржаргалын илтгэл тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлж байгаа талаар байв. Тухайлбал Бизнесийн мэдээллийн төвийг санаачлан ажиллуулж эхэлсэн байна. Мөн хүүхдийн паркийг олон улсын стандартад нийцүүлэн ногоон хэлбэрээр тохижуулсан аж. Иймд тухайн бүсэд иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай газар болжээ.

 

Ер нь тогтвортой хөгжлийн амин сүнс нь олон улсын стандартад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах нь гаднын хөрөнгө оруулалтыг татах нэг үндэс болж өгдөг онцлогтой гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна11 сар 20. 15:51Дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай11 сар 20. 15:49Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ11 сар 20. 15:49Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 15:48Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ11 сар 20. 15:48БНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 сар 20. 15:47Нийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ11 сар 20. 14:42Гар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай11 сар 20. 14:41Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.