“Эрдэнэт үйлдвэр” 3.5 сая мод тарьж, 1700 гаруй га талбайг нөхөн сэргээжээ


10-р сарын 23
15 цаг 55 минут

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.5 сая мод тарьж, 1700 гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгээд байна.

 Тус үйлдвэр нийт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүрэг авснаас 2022-2023 онд нийт 1229,8 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ. Энэ онд үлдсэн 777,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хяналт тавьж байна. Өнөөдрийн байдлаар нийт 548 га газрыг нөхөн сэргээсэн нь 70.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, тус үйлдвэр 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Энэхүү аяны хүрээнд 3,5 сая гаруй мод тариалж, “Эрдэнэт” үйлдвэрийн Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төвийг тус тус байгуулаад байна. Мөн бүрэн автомат мод үржүүлгийн газрыг байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд:

  • Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
  • Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
  • Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурваст 10 сая модыг тус тус тарьж, арчилж ургуулахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.