Бархасбадь гаригийн дагуул дээр амьдрал орших эсэхийг судална


10-р сарын 15
17 цаг 14 минут

Europa Clipper" сансрын хөлөг Бархасбадь гаригийн дагуул сарны мөсөн гадаргуу дор гүн далай нуугдаж буй эсэхийг судлахаар Даваа гаригт /2024.10.14/ хөөрлөө. Мөн амьдрал оршин тогтнох боломжтойг мэдэхийн тулд судлаачдын баг зургаан жил буюу 3 тэрбум километр нислэг үйлдэх уг хөлгийг Флорида мужийн зүүн эргээс "SpaceX" компанийн "Falcon Heavy" пуужинг ашиглан хөөргөжээ.

Европа нь Бархасбадь гаригийн 95 дагуулын нэг бөгөөд үүнд 120 километр гүнзгий далай нимгэн мөсөөр хучигдаж байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.

2013 онд Хаббл сансрын дуран 95 дагуулаас хамгийн том нь болох Европын гадаргуугаас гейзерүүд дэлбэрч байгааг олж илрүүлсэн юм. Тиймээс энэ удаад далай мөн эсэхийг тодруулж, амьдрал байх боломжтой үгүйг мэдэхийг хүсч байна.

Хөтөлбөрийн эрдэмтэн Курт Нибур Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ "Энэ бол бидний хувьд хэдэн тэрбум жилийн өмнө амьдрах боломжтой байсан ертөнцийг биш, харин өнөөдөр амьдрах боломжтой ертөнцийг судлах боломж юм" гэж хэлсэн байна. "Europa Clipper" нь асар том нарны хавтангаар тоноглогдсон бөгөөд "NASA"-гийн өөр гаригийг судлах зорилгоор бүтээсэн хамгийн том хөлөг онгоц юм.

Энэ нь сагсан бөмбөгийн талбайтай ойролцоо хэмжээтэй бөгөөд 5.2 тэрбум ам.долларын төсөвтэй.

"NASA"-гийн хувьд анх удаа Бархасбадь гаригийн дагуулыг судлах зорилгоор пуужин хөөргөсөн юм. Сансрын хөлөг нь Европа дагуулыг хамгийн ойроос буюу 25 километрийн зайнаас судлах аж. "Europa Clipper" нь Европа дагуулыг 49 удаа эргэлдэж судалсны дараа 2034 онд даалгавраа дуусгах бөгөөд өөр нэг дагуул болох Ганимедийг мөргөж, сүйрэхээр тооцоологджээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ5 цаг 34 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ5 цаг 35 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав5 цаг 35 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна5 цаг 37 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ5 цаг 37 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов5 цаг 39 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ5 цаг 40 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна5 цаг 40 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа5 цаг 41 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ5 цаг 42 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.