Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ


10-р сарын 15
17 цаг 13 минут
Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ
Дэлхийн хамгийн ядуу буюу дэлхийн нийт хүн амын 40 хувийнх нь гэр орон болсон 26 орон 2006 оноос хойш их хэмжээний өрөнд орсон гэж Дэлхийн банкны Ням гаригт нийтэлсэн тайланд харуулсан байна. Мөн эдгээр орнууд байгалийн гамшиг, геополитикийн нөхцөл байдалд өртөмхий байгааг онцолжээ.

Эдгээр орнуудад :

  • Этиоп
  • Чад
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
  • Мадагаскар
  • Мозамбик
  • Нигер
  • Сомали
  • Өмнөд Судан
  • Танзани
  • Уганда
  • Замби
  • Афганистан
  • Йемен зэрэг оржээ.

Дэлхийн банкны тайлбарласнаар эдгээр орнууд нь 2006 онтой харьцуулахад их хэмжээний өрөнд орж, төлөх боломжгүй хэмжээнд орсон. Өрийн ДНБ-д эзлэх дундаж харьцаа 72 хувь болж, иргэд нь өдөр тутмын хэрэглээний зардлаа хангаж чадахгүй байдалд хүрсэн байна. Түүнчлэн, "Covid-19" тахлаас хойш дэлхийн улс орнуудын эдийн засаг сэргэж байгаа ч тухайн 26 орны эдийн засаг улам муудсан.

Уламжлалт зах зээлийн санхүүжилт хомс байгаа тул эдгээр улс санхүүгийн асуудлаа зохицуулах гэж Олон улсын хөгжлийн ассоциациас (IDA) буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл авч, санхүүгийн хамааралтай болж байгаа юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшиг мөн адил ноцтой нөлөөлж, ДНБ-ий жилийн дундаж хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалд хүргэсэн. Энэ нь дундаас доогуур орлоготой орнуудын алдагдлаас хамаагүй өндөр үзүүлэлт юм.
Эдгээр улс орнуудын гуравны хоёр нь зэвсэгт мөргөлдөөнтэй, эсвэл ихээхэн тогтворгүй байдалтай тулгарч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж буй. Дэлхийн банкны зөвлөж буйгаар, тус 26 орон татвар хураах тогтолцоогоо сайжруулж, төсвийн зарцуулалтыг илүү үр ашигтай болгосноор эдийн засгаа сэргээх замд орно. Түүнчлэн Дэлхийн банк "IDA"-аар дамжуулан эдгээр улсыг дэмжих зорилгоор 100 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байгаа аж.
 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа9 цаг 26 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна9 цаг 27 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна9 цаг 28 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана9 цаг 29 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ9 цаг 29 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ9 цаг 30 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна9 цаг 32 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө9 цаг 33 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ9 цаг 33 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав9 цаг 34 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.