Хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ


10-р сарын 15
15 цаг 58 минут

 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/ 2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин багасгаж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлээд байна. 

 ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах үеэр ийнхүү тэмдэглэжээ.

 Манай улсад одоогоор 983.485 гэр бүл бүртгэгдээд байгаа бөгөөд 5 гэр бүл тутмын нэг нь орон сууцны, 3 гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг гэх мэдээ бий. Иймд гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэл зүйчтэй болох боломж бүрдүүлж, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөртөө залуу гэр бүлийг түлхүү хамруулахаар төлөвлөжээ.

Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюунд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэхээс гадна халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг багасгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх зорилгоо ГБХНХЯ мэдээлжээ.

  Харин Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалласан 7 жилийг 5 жил, жил өсгөн тооцох зэрэг шийдвэрээс болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ. Ирэх оноос Эхийн алдар 2-р зэргийн одонд 200 мянга, 1-р зэргийн одонд 400 мянган төгрөг олгохоор болсон. 

Түүнчлэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 30 хувиар нэмж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг дэмжих төвүүдийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. 

Иймээс УИХ-ын намрын чуулганд Нийгмийн даатгалын багц, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.