Авто тээврийн мэргэшсэн механикч, инженерийг өндөр түвшинд сургаж эхэллээ


10-р сарын 15
15 цаг 52 минут

ШУТИС-ийн харьяа Механик Тээврийн сургуульд “ТОЁОТА-Техникийн Сургалтын Хөтөлбөр”-ийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болов.

Ингэснээр тус сургуулийн авто инженер, машины электрон систем мэргэжлийн хоёр, дөрөвдүгээр дамжааны оюутнуудад автомашин засвар оношилгооны мэргэшүүлэх сургалтыг хэрэгжүүлэх бөгөөд Тоёота Мотор Корпорацын Монгол Улс дахь албан ёсны дистьрибьютер компани болох "Тоёота Сэйлс Монголиа" уг хөтөлбөрийн хүрээнд онолын хичээлийн анги танхим болон засварын заалыг тохижуулж, сургалтын хэрэглэгдэхүүнээр  хангажээ.

Мөн сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болох хосолмол хөдөлгүүрт Приус 50 маркийн автомашин, бусад багаж тоног төхөөрөмжийг хандивласан байна.  
 
Ингэснээр оюутнуудад хаибрид системийн сургалтыг хосолмол хөдөлгүүрт автомашин ашиглан  оношилгоо, засвар үйлчилгээний дадлага хийх боломж бүрдэж байна.

ТОЁОТА-ТЕХНИКИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ? 

Монгол Улсад албан ёсоор ШУТИС-ийн харьяа Механик, Тээврийн сургуулийг “Тоёота-Техникийн Сургалтын хөтөлбөр” хэрэгжүүлэгч анхны их сургуулиар өргөмжилсөн нь авто тээврийн салбарт мэргэшсэн механикч, инженерийг тус хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд сургаж мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой үйл явдал болсон ба түүнтэй холбогдох дэмжлэгийг бэхжүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.

Тус хөтөлбөрийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан хичээлийн сэдвийн хүрээнд Япон улсаас мэргэшсэн сургагч багш хүрэлцэн ирж заах ба Монголын оюутан залуус, боловсон хүчинд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу мэдлэг авахад ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
 
Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд Тоёота Мотор Корпорац, Тоёота Сэйлс Монголиа ХХК, Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын Яам, ШУТИС болон ШУТИС-ийн харьяа Механик Тээврийн сургуулийн удирдлагууд, болон албан ёсны дилер компаниуд болох Таван Богд, Мөнххада, Топ Моторс компанийн төлөөллүүд, багш оюутнууд оролцлоо.

ШУТИС-ийн захирал, Доктор (Ph.D), профессор Т.НамнанШУТИС-ийн захирал, Доктор (Ph.D), профессор Т.Намнан

ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД БЭЛДЭНЭ”

ШУТИС-ийн Ректор, Доктор, профессор Т.Намнан “Манай сургууль Тоёота Мотор Корпорацтай 1998 оноос хойш хамтран ажиллаж байна. Тус корпорацаас бэлэглэсэн, сургалтын хөдөлгүүрийг ашиглан 3000 гаруй авто инженерүүдийг бэлтгэн гаргасан бөгөөд бензин болон дизель хөдөлгүүрийн сургалтын стендүүдийг одоо ч сургалтад ашигласаар байна.  

Өнөөдөр бид хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээж “ТОЁОТА-Техникийн Сургалтын Хөтөлбөр”-ийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхлэх болсон нь бидэнд том дэмжлэг болж байна.

ШУТИС 2030 он гэхэд судалгааны Их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслийн дараагийн томоохон зорилт нь Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, инновацын экосистемийг хөгжүүлэх ажил төлөвлөж байгаа тул бид хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлж, Тоёота Мотор Корпорацын дэмжлэгтэйгээр дэлхийн түвшний Монгол инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Тоёота Мотор Корпорацын үүсгэн байгуулагч бөгөөд ШУТИС-ийн Хүндэт Доктор Ноён Тоёода Шойчирогийн санаачилгаар Тоёота сан тэтгэлгийг анх 1998 онд ШУТИС-д эхлүүлж байжээ.

Энэ санаачилгыг залгамжлан үргэлжлүүлж энэ жилийн хичээлийн жилээс эхлэн авто инженер, машины электрон систем, цахилгаан хангамж, электроникийн инженерчлэл зэрэг бусад мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгохоор болсон ба 1998 оноос хойш нийт 232 оюутан энэхүү тэтгэлэгт хамрагджээ.
 

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ягүчи Ёохэй "Манай компани Тоёота/Лексус брэндийн авто машиныг Монголд худалдаалах, мөн засвар үйлчилгээг хүргэхийн сацуу авто машины механикчийг чадавхжуулах боловсон хүчин бэлтгэх замаар Монгол Улсын авто машины зах зээл төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.  

Үүний нэг томоохон алхам болгож, өнөөдөр авто механикч, инженер болохоор зорьж буй оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Монгол Улсад анх удаа ШУТИС-ийн харьяа Механик, Тээврийн сургуулийг Тоёота-техникийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч анхны сургууль болгон батламжилж байна.

Тоёота Мотор Корпорацын Энэтхэг, Зүүн Ази, Номхон далай, Ойрх Дорнодын бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхий Менежер Акитоши Такэмура “Тоёотагийн эх орон Япон улстай адил Монголд олон хүн Тоёота маркийн авто машиныг сонгож байгаад гүнээ талархаж байна.  

Тоёота-ийн урт хугацааны эрхэм зорилго бол “Аз жаргалын их үйлдвэрлэл” бөгөөд бид аюулгүй-сэтгэл амгалан байдлыг хангахын дээр хүн бүрийг тав тухтай хөдөлгөөнөөр хангах явдал билээ. Энэхүү үйл хэргийн тулгуур цөм нь “Хүний нөөцийн хөгжил” юм.

Тоёота-ийн хувьд “Үйлдвэрлэл бол хүмүүсийг хөгжүүлэх үйл хэрэг” хэмээх үг байдаг бөгөөд бид энэ удаад бид энэхүү үйл хэргийг буухиалан дамжуулснаар Их сургуулийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж буйдаа туйлын баяртай байна. Оюутан залуусын бизнесийн карьерийг дэмжиж, аз жаргалтай амьдралыг цогцлоон, Монголын эдийн засгийг тэтгэх боловсон хүчнийг хөгжүүлэхэд цаашид ч бид ажиллах болно" гэв.

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.