Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна


10-р сарын 15
15 цаг 44 минут

Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулган “Хиймэл оюун ба медиа салбарын өөрчлөлт” сэдвийн дор БНХАУ-ын Өрөмч хотноо үргэлжилж байна.  

Синьхуа агентлаг, Шинжааны засаг захиргаанаас зохион байгуулсан энэхүү чуулганд НҮБ-ын агентлаг, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээллийн салбарын шилжилт өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцож, хэвлэл мэдээллийн салбар дахь өөрсдийн шинэлэг туршлагаасаа хуваалцсан юм. Тухайлбал, “Хөгжил ба өөрчлөлт:Хэвлэл мэдээллийн хөгжилд хиймэл оюуны хэрэглээ, “Дүрэм, үүрэг хариуцлага:AI эрин үеийн сэтгүүлчийн ёс зүй”, “Баримт ба үнэн:Дижитал эрин үеийн хэвлэл мэдээллийн эрхэм зорилго”-ыг хөндөж, тэр дундаа хиймэл оюуны хөгжлийн хэвлэл мэдээллийн салбар дахь шинэ үеийн технологи, үйлдвэрийн хувьсгал дахь үүрэг, даян дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулах тухай хэлэлцэв. 

Хуралд БНХАУ-ын Төв засгийн газар, Шинжаан бүс нутгийн Засгийн газрын өндөр албан тушаалтан, Синьхуа агентлагийн ерөнхийлөгч Фу Хуа, Дэлхийн хэвлэл мэдээллийн чуулганы тэргүүлэгчдийн гишүүн байгууллагын дарга нар үндсэн илтгэл тавилаа.

Хиймэл оюун хөгжихийн хэрээр хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээллийн ёс зүй, мэргэжлийн стандартыг баримтлах хэрэгтэй. Энэхүү хурал олон улсын хэвлэл мэдээллийнхэн дээд хэмжээнд хамтран ажиллах чухал талбар учир салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлэхэд ач холбогдолтой юм.

 Даваа гарагт болсон нээлтийн хуралдаанд Синьхуа агентлагийн ерөнхийлөгч Фу Хуа агентлаг нь хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр бүтээмжийг 70 хувиар нэмснийг дурдаад, хэвлэл мэдээллийн хиймэл оюуны технологийн салбарт Синьхуа тэргүүлж байгааг онцолжээ.

Хэвлэл мэдээллийн VI чуулга уулзалтын нээлтэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын ӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ма Шин Руй, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Вэнжүн, Шинжаан Уйгурын засаг захиргааны тэргүүн Эркин Тунияз, ОУУЗН-ийн ерөнхий захирал Пьер Крахенбюль, БНХАУ дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, ОХУ-ын ТАСС агентлагийн ерөнхий захирал Андрей Кондрашов, Al Jazeera Media Network байгууллагын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэшч Мостефа Суог, Reuters агентлагийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, тус агентлагийн Ази, Номхон далайн бүсийн хариуцсан дэд дарга Ган Лин-Зе, China Media группийн дэд ерөнхийлөгч Ху Жиньжун, The Hindu сонины редактор Суреш Намбат нар үг хэлэв.

 Чуулга уулзалтад 106 орны 208 хэвлэл мэдээллийн байгууллага, Засгийн газрын агентлаг, олон улсын байгууллагын 500 гаруй төлөөлөгч болон МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид оролцож байна. МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид дээрх чуулганд 2009, 2013, 2018 онд оролцож байсан бол энэ жил англи, хятад хэлний редакц, хэвлэх үйлдвэр, контентын албаны ажилтан, орчуулагчид оролцож буй юм. 

 

    Синьхуа агентлагийн орлогч дарга Юуан Бинг Жунтай уулзлаа

Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дээд түвшний чуулганы үеэр Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга Т.Энхтуяа Синьхуа агентлагийн орлогч дарга Юуан Бинг Жунтай уулзлаа.

 Уулзалтаар МОНЦАМЭ болон Синьхуа агентлаг 2020 онд гарсан цар тахлаас үүдэн түр саараад байсан харилцаагаа сэргээж, хамтран ажиллах, сэтгүүлч, уран бүтээлчдээ үргэлжлүүлэн харилцан солилцох, мэдээ мэдээллээ хуваалцах үйл явцыг шинэчлэх тухай хөндөж, хамтын ажиллагааны гэрээгээ 2025 онд Улаанбаатар хотод шинэчлэн байгуулахаар тохиролцов. 

МОНЦАМЭ, Синьхуа агентлаг харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1958 онд хийснээс хойш 66 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байгаа билээ.

МОНЦАМЭ агентлаг өнгөрсөн 103 жилд дэлхийн мэдээллийн олон агентлагтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны гүүр бий болгон, Монголын талаарх мэдээ, мэдээллийг олон улсад түгээсээр ирсний нэг хамтрагч нь Синьхуа агентлаг юм.

МОНЦАМЭ агентлаг дэлхийн 42 мэдээллийн агентлагтай харилцан мэдээлэл солилцдог, олон талын хамтын ажиллагаатай. Тэдгээр байгууллагын удирдлагуудтай нүүр тулж уулзах, халуун дулаан яриа өрнүүлэх боломж энэ үеэр илүүтэй тохиодог. Энэ удаад ч мөн олон байгууллагын удирдлагуудтай уулзан, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын талд тулалдах гэж байсан африк эрд 5 жилийн ял оноожээ11 сар 25. 15:44Нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудал өмнөх жилүүдэд ч удаа дараа хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 16-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдсэнээр, нөөцийн махны үнэ өссөн, нөөц бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг асуудал үүнд нөлөөлсөн. Түүнчлэн мах бэлтгэн нийлүүлэгч гэрээт компаниудын тооцоонд зөрүү гарсан, нөөцөлсөн гэх махны зарим хэсэг борлуулалтад гараагүй гэх асуудлыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл нийслэлээс 2027 оны нөөцийн мах бэлтгэлд нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн мах бэлтгэлийг нэг эх үүсвэрээс бус, арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийг гурван ангиллаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, арилжааны банкны зээлээр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Гуравдугаарт, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхээр тусгажээ. Эдгээр гурван эх үүсвэрээр бэлтгэгдэх маханд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, арилжааны банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна бондын эх үүсвэрээр мах бэлтгэх тохиолдолд ч арилжааны банкны зээлтэй дүйцүүлэн 12 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох шийдвэр гаргажээ. Төсөвт тусгахаар санал өгсөн санхүүжилтийн задаргааг авч үзвэл, арилжааны банкны зээлийн эх үүсвэрт 6.3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 7 тэрбум төгрөг, бондын эх үүсвэрээр мах бэлтгэхэд 9.4 тэрбум төгрөг тусгахаар болсон байна. Харин үлдсэн 7.9 тэрбум төгрөг нь 2028 онд мах бэлтгэхтэй холбоотой аж. Тухайн онд ойролцоогоор 8000 тонн мах бэлтгэхээр төсөөлж байгаа бөгөөд мах бэлтгэлийг ес, аравдугаар сараас эхлэн арванхоёрдугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хүүгийн хөнгөлөлтийг тусад нь тооцож, нийт 30.7 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажиллагааны талаар өгсөн мэдээллээр, энэ жил нийт 27 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцжээ. Үүнээс тавигдсан шаардлагыг хангасан 14 аж ахуйн нэгжтэй нийт 6000 гаруй тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Харин өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх чиглэлээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бондын эх үүсвэрээр мах бэлтгэх чиглэлд одоогоор нэг ч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэлийг гурван өөр санхүүжилтийн эх үүсвэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн ч бондын эх үүсвэрийн хүрээнд гэрээ байгуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм. Өмнөх жилүүдэд нөөцийн махны үнэ, нийлүүлэлт, нөөцийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал үүсэж, улмаар бэлтгэн нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа, санхүүгийн тооцоонд шалгалт хийх нөхцөл байдал бий болсон. Энэ удаад нийслэлээс нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.11 сар 25. 15:43Өмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн маханд 30.7 тэрбумыг төсөвлөжээ11 сар 25. 15:43Үндсэн ажлаасаа НДШ төлдөг бол нэмэлт орлогоосоо давхар төлөхгүй байж болно11 сар 25. 15:42"Атар" талхны үнэ 350-600 төгрөгөөр нэмэгджээ11 сар 25. 15:41Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 25. 15:41Махны үнэ өсөж, манжингийн үнэ буурчээ11 сар 25. 15:40Ажил хийдэг оюутан НДШ төлөхгүй байх боломжтой болно11 сар 25. 15:40Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина11 сар 25. 15:39ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХОЛБОГДОХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН БҮР БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ11 сар 25. 15:35Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ11 сар 24. 16:2819 настай хилийн цэрэг СЭМҮТ-д нас барсан хэргийн талаар тайлбар өглөө11 сар 24. 16:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.