О.Амгаланбаатар: Цагдаагийн дарга Засаг даргаа хулгайч гэж хардаг


10-р сарын 1
18 цаг 43 минут

Аймгийн цагдаагийн даргыг Хууль зүй дотоод хэргийн сайд нь томилдогоос Засаг дарга аа хулгайч гэж харах хүртлээ үгэнд орохгүй болж томорсон тухай УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр “Нэг хүнд зориулж яам байгуулдаг. Тэр яамыг байгуулсан сайд нь өөртөө зориулаад босоо бүтцийг угсардаг. Аймагт байдаг 26 байгууллагын удирдлагын 24-ийг нь босоогоор томилдог.  Аймгийн Засаг дарга нь цагдаагаа мэдэхгүй. Суманд гэмт хэрэг гарлаа, малын хулгай гарлаа гэхэд энэ тухай сумын хэсгийн төлөөлөгч,  аймгийн цагдаагийн даргад хэлэхэд халаасандаа гараа хийсэн нөхөр. “Танд хамаа байхгүй, бид босоо удирдлагатай” гэдэг асуудал ярьдаг.

Ард иргэдээ амар тайван амьдруулах нь аймгийн Засаг даргын үндсэн үүрэг.  Гэтэл аймгийн цагдаагийн дарга нь аймгийн Засаг даргаа хулгай хийчиж магадгүй гээд эсрэг нь, сумын хэсгийн төлөөлөгч нь сумынхаа Засаг даргын мөн эсрэг. Угтаа бол энэ хоёр нөхөр нийлээд яаж гэмт хэргийн гаралтыг бууруулах вэ, яавал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вэ гээд нэг гар болоод хөтлөлцөөд ажиллах ёстой байтал аймгийн Цагдаагийн дарга нь Засаг даргаа хулгайч гээд харчихсан эсрэг нь яваад байж таарахгүй.

Сүүлийн 20 жилд Улаанбаатар төвтэй Монгол Улсыг эрчимтэйгээр байгуулсан. Хэнд халамж хэрэгтэй вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол сум, аймгийн Засаг дарга. Гэтэл эрх мэдэл байхгүй. Дээрээс хуваарилж өгсөн төсвийн мөнгийг аймаг, сумын Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаараа хэлэлцүүлж батлуулдаг, ямар ч эрх мэдэлгүй.  Эцсийн дүндээ сум орон нутгийн эрх мэдлийг дээш нь ингэж авсаар байгаад сумын сургуулийн жижүүрээр хэнийг томилохыг Улаанбаатар хотоос шийддэг болсон. Хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж байгаа зүйл бол энэхүү томилгоо. Тиймээс бид томилгооны эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд бэлэн болсон” гэлээ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.