Эхний ээлжийн автобусуудыг “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явуулж байна


10-р сарын 1
18 цаг 42 минут

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн их багтаамжийн 600 автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг оруулж ирлээ. Одоогоор эхний ээлжийн автобусууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа.

 

Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал их, 18 метр урттай, 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоногложээ. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй, зундаа агааржуулагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулсан дохиоллын системтэй, гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай. Төлбөрийн олон төрөлт карт ашиглаж болно. Жишээлбэл, цахимаар цэнэглэсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчлэхээс гадна гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой.

 

Замын-Үүдийн авто замын хальтиргаа гулгаатай холбоотой хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобусыг Замын-Үүдээс удахгүй авчрах аж. Үйлчилгээнд явж буй өмнөх цэнхэр урт автобуснуудын ашиглалтын хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусах юм. Улаанбаатар хотод явж буй их багтаамжийн 1100 автобус, шинэ 31 урт автобус аль аль нь нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн мэдээллийг дамжуулах системтэй юм.  

 

Шинэ урт автобусуудыг “М:1 Таван шар-Офицеруудын ордон”, “М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай” буюу иргэд олноор зорчдог чиглэлд үйлчилгээнд явуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04Хос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав11 сар 2. 15:03Эрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна11 сар 2. 15:02Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ11 сар 2. 15:01АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов11 сар 2. 14:59Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ11 сар 2. 14:59Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна11 сар 2. 14:58Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа11 сар 2. 14:58Өвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ11 сар 2. 14:5726 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.