УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээлээ


10-р сарын 1
16 цаг 32 минут

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй УИХ-ын намрын анхны ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

 УИХ-ын дарга Амарбаясгалан нээлтийн үеэр хэлэхдээ “Таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байх, УИХ-ын гишүүний чиг үүрэгтээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн байна. Иймд энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод, гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбогдон гарч байна. Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэд хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон” хэмээн онцлов. 

Түүнчлэн тэрбээр цааш хэлэхдээ “Хууль бол иргэдийн амьдралд шахалт, дарамт биш харин амьдрал нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс УИХ-ын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана. Монгол Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, Монголын ард түмний засаглах эрхийг хангах учиртай.

 УИХ-ын даргын хувиар парламент бүрэн эрхийнхээ хугацаанд “Хүн төвтэй хууль” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, “Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, “Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “Гурван төгөлдөршил”-ийг санаачлан эхлүүлээд байна. 

“Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжих аваас нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно. Энэхүү зорилгыг бодит болгохын тулд хэрхэн ажиллах, ямар зорилт дэвшүүлэх тухай УИХ-ын стратеги төлөвлөгөөнд баяжуулан тусгаж хэлэлцэхээр төлөвлөж байна” гэлээ.

 Намрын ээлжит чуулганы нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцов. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын ээлжит чуулган аравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж. 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.