О.Алтангэрэл: ХЗДХЯ бордюрын хулгай шалгадаг газар биш


9-р сарын 30
18 цаг 22 минут

 

О.Алтангэрэл: ХЗДХЯ бордюрын хулгай шалгадаг газар бишХууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсэг байгуулж, бордюрын хулгайг шалгахаар болжээ гэх мэдээлэл өнөөдрөөс /2024.09.30/ цацагдах болсон. Гэвч Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дээрх мэдээллийг няцаалаа.

Тэрбээр “Хууль зүй дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ бордюрын хулгай шалгадаг газар биш. Хүмүүс “Танай яаманд бордюрыг шалгах ажлын хэсэг байгуулсан юм уу” гээд асуугаад байх юм. Төрийн худалдан авалттай холбоотой асуудлыг шалгуулах бол аудитын байгууллагад хандах ёстой. Асуудал байна гэж үзвэл Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад хандана. Хуулиараа хянан шалгах, шийдвэрлэх газар нь тусдаа. ХЗДХЯ намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүд дээр ажиллаад завгүй байна. Хуулиар хүлээсэн чиг үүргээрээ манай яам бодлого л зангидах ёстой байгууллага” гэх тайлбар хийлээ.

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор  "Нийслэлийн авто замын газар нь бордюраар шахаа хийж байна" агуулгатай гэх ташаа мэдээлэл цацагдах болсон. Түүнийгээ хүч оруулах гэсэн үү, эл асуудлыг шалгах ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл байгуулжээ гэж “цуурсан” ч бас л үгүйсгэгдлээ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:232026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ8 сар 21. 14:23ТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан8 сар 21. 14:21Орон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ8 сар 21. 13:302026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ8 сар 21. 13:29Сергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР178 сар 21. 13:28Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ8 сар 21. 13:27Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.