Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр Япон улсад туршлага судлав


9-р сарын 30
18 цаг 22 минут

МУБИС-ийн Биологийн тэнхим АШУҮИС-тай хамтран Багш, Эрүүл мэндийн боловсрол арга зүйн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн-Үндэсний хөдөлгөөн", түүний "Эрүүл мэндийн боловсрол" дэд хөтөлбөр, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2024 оны А/147 тоот тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. 

Энэхүү шинэ мэргэжилтэн нь зөвхөн эрүүл мэндийн хичээл заахаас гадна сургуулийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, сургуулийн сурагчид, багш, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчин, хоол тэжээл, зан үйлийн хүчин зүйлсийг арилгах, эрүүл идэвхтэй амьдрахад нь дэмжин чиглүүлэх, сургуулийн эрүүл мэндийн багийн манлайлагчийн үүргийг гүйцэтгэх ажээ.


Энэ хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, БШУЯ, МУБИС, АШУҮИС, ХИС, СУИС-ийн багш, мэргэжилтнүүд Япон Улсын цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн багийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн байна. Мөн  хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Япон Улсын эрүүл мэндийн сэтгүүл зүйн сургалттай ч танилцжээ. 


Монгол Улсад 9 хүртэлх насны хүн ам хамгийн их буюу бараг 21 хувь, 10-19 насны хүн ам 15 орчим хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан халдварт бус архаг өвчин өсвөр, залуу наснаас эхлэн үүсдэг. Бусад орныхтой харьцуулахад шүд цоорох, гүйлсэн булчирхайн үрэвсэл, харааны хөнгөн бэрхшээл, таргалалт зэрэг урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой өвчлөл монгол хүүхдийн дунд багагүй байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.