Орон нутгийн сонгуультай холбоотой цогц мэдээлэл хүргэх "ИТХ 2024" хуудсыг танилцуулж байна


9-р сарын 27
17 цаг 29 минут

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд зориулан "ИТХ 2024" хуудас нээснээ танилцуулж байна. 

Уншигч та бүхэн iKon.mn сайтын "ИТХ 2024" хуудаснаас орон нутгийн сонгуульд оролцож буй 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд нэр дэвшиж байгаа 1,992, сум, дүүрэгт өрсөлдөж буй 15,283 нэр дэвшигчийн мэдээллийг тойрог тус бүрээр харах боломжтой юм. 

Ингэхдээ сонгогч та оршин суух хаягаа сонгоод орон нутгийн сонгуулийн аль тойрогт санал өгөх болон тухайн тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн дэлгэрэнгүй танилцуулгыг хараарай. 

зураг
 

Мөн сонгуулийн санал авах өдөр буюу 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр сонгогчдын ирц болон сонгуулийн дүнг энэхүү хуудсаар цогц байдлаар мэдээлэх болно. 

Энэ удаагийн сонгуульд нийт 17 мянга гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Үүнээс хамгийн олон буюу 7,184 хүнийг Монгол Ардын Нам нэр дэвшүүлсэн бол Шинэ Нэгдсэн Эвсэл болон Эрхчөлөөг Хэрэгжүүлэгч Намууд тус бүр нэг хүн нэр дэвшүүлжээ.  

Ташрамд дурдахад, манай сайт 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон, сонгуулийн дүнг "Сонгууль 2024" хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Нэр дэвшигчдийн зураг, товч намтар бүхий танилцуулга мэдээлэл, намын харьяалал, аль тойргоос дэвшиж байгаа зэргийг харуулсан энэхүү хуудаст сонгогчид нийт 4 сая орчим удаа хандан мэдээ, мэдээлэл авсан байна. Энэ нь манай сайтын "Сонгууль 2024" хуудас иргэдийн нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл авах гол эх сурвалж байсныг харуулж байгаа тоо баримт юм.

Орон нутгийн сонгуулийн "ИТХ 2024" хуудас нь сонгогчдод өөрийгөө танилцуулах чухал талбар байх бөгөөд нэр дэвшигч та мэдээллээ дэлгэрэнгүй оруулах, зургаа солих бол 80441889 болон info@ikon.mn хаягаар шууд холбогдоорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13Ээрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ11 сар 5. 16:12Бага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ11 сар 5. 16:06"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"11 сар 5. 16:05Трамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна11 сар 5. 16:04Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува11 сар 5. 16:04Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ11 сар 5. 16:03Ариун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв11 сар 5. 16:03Зеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна11 сар 5. 16:02Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.