"Баавгай болохсон" кино Оскарыг зорихоор боллоо


9-р сарын 27
17 цаг 28 минут

"Баавгай болохсон" кино Оскарыг зорихоор боллооМонголын кино урлагийн зөвлөл өнөөдөр /2024.09.27/ ээлжит бусаар хуралдаж, "Баавгай болохсон" уран сайхны киног Оскарын шагнал гардуулах ёслолын Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд эх орноо төлөөлөн оролцох шийдвэрийг гаргажээ. Найруулагч П.Золжаргалаас энэ талаар тодруулахад "Кино урлагийн зөвлөл шийдвэрээ эргэн харсанд баяртай байна. Уг нь Оскарын анхан шатны шалгаруулалтад оролцох л хүсэлтэй байсан юм. Гэтэл эх орондоо байхдаа ийм асуудалтай тулгарна гэж бодсонгүй.

Дэмжсэн үзэгчдэдээ маш их баярлалаа. Одоо албан ёсны шийдвэрээ биеэр очиж авахаар явж байна" гэв.

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолд эх орноо төлөөлөн оролцох сонгон шалгаруулалтад найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино, найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино оролцсон. Зөвлөлийн хуралд нийт найман гишүүн оролцож, "Чимээгүй хотын жолооч" киног 5:2 буюу таван хүний саналаар дэмжигдсэн юм. Энэ киноны зохиолыг Кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул бичсэн учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, хасагдсан. Харин "Баавгай болохсон" киног олонх гишүүн дэмжихгүй учраас аль аль нь эх орноо төлөөлөн оролцох боломжгүй болоод байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.