Винисиусийг доромжилсон хөгжөөн дэмжигчийг нэг жил хорино


9-р сарын 27
17 цаг 27 минут

“Реал” багийн довтлогч Винисиус, “Вильярреал” клубийн тоглогч Самуэл Чуквуэзе нарыг арьсны өнгөөр гутаан доромжилсон хөл бөмбөгийн нэгэн хөгжөөн дэмжигчийг бүтэн жил хорих ялаар шийтгэжээ. 

Нэг хөл бөмбөгчнийг доромжилсных нь төлөө түүнд 6 сарын хорих ял, хоёр хүнийг доромжилсон тул 1 жилийн ял оноосон байна. Түүнээс гадна хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасжээ.   

Харин шийтгүүлсэн фанатын нэр, аль клубийг дэмждэг зэрэг мэдээллийг нууцалж байна. Хоёр хөлбөмбөгчнийг гутаан доромжилсон үйлдлүүд “Мальорка Сон Муа” цэнгэлдэх хүрээлэнд гарсан тул яллагдсан этгээд “Мальорка” багийн хөгжөөн дэмжигч байж магадгүй гэсэн таамаг бий. 

Винисиусыг доромжилсон хэрэг 2023 оны хоёрдугаар сарын 5-ны “Мальорка” ба “Реал” багуудын тоглолтын үеэр, Чуквуэзег доромжилсон хэрэг хоёрдугаар сарын 18-нд “Вермилион” ба “Вильярреал” багуудын тоглолтын үеэр гарсан байна. Тоглолтууд “Мальорка Сон Муа” цэнгэлдэхэд болжээ.

 Өмнө нь Винисиус ярихдаа, Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл цөөнгүй удаа гардгийг дурдаад “расизм энэ улсад ердийн үзэгдэл болжээ, Ла Лиг болон хөл бөмбөгийн холбооны удирдлагууд үүнийг хэвийн зүйл гэж үзэж байна” хэмээн шүүмжилж байв.   

Ийм хэрэг урьд нь хэд хэдэн удаа гарч байжээ. Хэдхэн хоногийн өмнө “Реал”-ын хамгаалагч Тчуамени рүү арьсны өнгөөр гадуурхсан үг хэлээр дайрч доромжилжээ. Доромжилсон этгээд насанд хүрээгүй байсан тул түүнийг хорих ялаар шийтгээгүй байна. Харин хөлбөмбөгчнөөс уучлал гуйхыг үүрэгдэж, нийтэд тустай ажил хийх шийтгэл оноож, торгууль төлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн бүтэн жилийн хугацаанд цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхийг хориглосон байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.