"НДС-аас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлнэ"


9-р сарын 27
17 цаг 26 минут

"НДС-аас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлнэ"Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2024.09.27/ гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын шинэчлэл, онцлох ажлууд, 2025 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийж байна.


Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Ирэх дөрвөн жилд хийх гол ажлууд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын реформын талаар танилцуулъя. Хоёрдугаарт, УИХ-д бид 2025 оны төсвийн хуулийг өргөн барьсантай холбоотойгоор ирэх онд улсын төсвөөр нийгмийн салбарт ямар томоохон бүтээн байгуулалт, хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжих талаар. Гуравдугаарт, УИХ-аар Засгийн азрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр батлагдсан. Тус мөрийн хөтөлбөрт тусгасан голлох ажлуудын талаар мэдээлэл өгнө.

Манай яамны 2025 оны төсөв 4.5 их наяд төгрөг. Үүнээс 2.6 их наяд нь хүүхдийн мөнгө болон халамжтай холбоотой зардал.

Мөн улсын төсвөөс нийгмийн даатгалын санд тэтгэврийн зөрүү 1.4 их наяд төгрөг тусгасан. Өнөөдөр гол анхаарах асуудал бол нийгмийн даатгалын сангийн алдагдал. Цаашид Монгол Улс тэтгэврийн сантай байх уу, үгүй юу, ямар эрсдэл үүсээд байна гэдэг асуудал. Хойд хормойгоо авч ур хормойгоо нөхөж, гал унтраах маягаар явсаар байвал нийгмийн даатгалын санд маш том эрсдэлүүд тулгарахад ойрхон байна. Би энэ талаар УИХ-ын намрын чуулганаар мөн хэлсэн. Ирэх жил бид тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмнэ гэдэг төсөв өргөн барьсан. Энэ жилээс эхлээд Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулж томоохон шинэчлэлтүүд хийж байгаа. Нэгдүгээрт, нийгмийн даатгал төлөгч иргэн болон байгууллагын төлж байгаа хоёр хувийг нэрийн дансанд байршуулж байгаа. Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн авч байгаа тэтгэвэр дээр 20 хувийн нэмэгдэл авдаг тогтолцоонд шилжиж байгаа. Тэтгэмжтэй холбоотой өөрчлөлтүүд мөн бий. Хуучин декритийн мөнгийг 120 хоногоор авдаг байсан бол 140 хоног болгосон. Ажил олгогч нараас нийгмийн даатгалын шимтгэл хэт өндөр байна. Бид үр ашгийг нь хүртэж чадахгүй байна гэж нийтлэгээр хэлдэг. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан даатгалууд дээр ажил олгогчдод өгөөжтэй байх шинэчлэлтүүдийг хийж байгаа. Ажлаасаа хүмүүс халаагүй ажил олгогч байгууллага байвал 15 хувь хөнгөлөх зохицуулалт мөн хийнэ.

Тэтгэврийг яагаад зургаан хувиар нэмж байна гэхээр сая шинээр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврийг жил бүр үнийн инфляцитай уялдлуулж нэмнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай болсон.

Бид халамжийн бус нийгэм хамгааллын ажил, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Яамнаас гэр бүлийн асуудал дээр цогц үйлчилгээнүүдийг хөгжүүлж, гэр бүлийн боловсрол, хууль, эрх зүй, нийгэм хамгааллын бодлого, орон сууцжуулах хөтөлбөр зэрэгт анхаарч ажиллана. Дэлхийн улс орнууд халамжаас хөдөлмөрт шилжих үйл явцдаа хүмүүст шууд мөнгө өгөхгүйгээр хөдөлмөр эрхлэх төрөлжсөн үйлчилгээгээр дамжуулж дэмждэг юм байна. Монгол Улс ч мөн ялгаагүй хөдөлмөрийн төрөлжсөн үйлчилгээг дэмжинэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө 145.9 төгрөг буюу 2024 оноос 61.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

Мөн гол анхаарах нийгмийн даатгалын сангийн авлагын асуудал байгаа. Нийт 160 тэрбум төгрөгийн. Тодорхой шийдвэрүүд гаргаж прокуророос шалгуулах хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг шалгуулж, хэзээ, хэдэн төгрөгийн авлаг үүссэн талаар шалгуулахаар болсон. Нийгмийн даатгалын сангийн алдагдал бол төсвийн мөнгө биш. Иргэдийн мөнгө шүү дээ. Тиймээс шаардлагатай тохиолдолд УИХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ. Цаашид нийгмийн даатгалын сангаас хуримтлал үүсгэж орон сууцны зээл рүү шилжүүлэх талаар судалж байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 20. 12:17НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав3 сар 20. 12:14Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно3 сар 20. 12:11"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"3 сар 20. 12:10Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 20. 12:09Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ3 сар 20. 12:08Аль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?3 сар 20. 12:07Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 11:56Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.